СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2022-10-25

Төрийн албан хаагчдын ажилласан хугацааны нэмэгдлийг жил тутам олгодог болно

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Ирэх онд төрийн албан хаагчдад олгох цалин, урамшууллын хувьд дөрвөн төрлийн арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн талаар Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг мэдээллээ.

Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг:

-Улсын хэмжээнд Төрийн захиргааны болон тусгай албан хаагчдын цалинг нэг суурьтай болгоно. 165 ялгаатай цалингийн системтэй байсныг 20 ялгаатай цалинтай болгож байна.

Төрийн албан хаагчдын ажилласан хугацааны нэмэгдлийг жил тутам олгодог болгож өөрчилнө. Одоогоор 5-10, 10-15 гэсэн жилээр энэхүү нэмэгдлээ авдаг. .

Төрийн чиг үүргийг хэрэгжүүлж буй болон байгууллагын туслах чиг үүргийг хэрэгжүүлж буй ердийн ТҮ-ний ажилчдын цалинг 6-8%-иар нэмэгдүүлэхээр оруулж ирж байгаа. Энэ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдаж байна.

Төрийн захиргааны албан хаагчдад орон нутгийн нэмэгдэл өгөх боломжтой болж байна. Орон нутгийн суурь зардал дээр нь 20%-иар тооцож улсын төсвөөс олгон, үлдсэн 80%-ийг тухайн орон нутгийн төсвөөс олгох боломжтой.

Дээрх арга хэмжээнүүдэд 168 мянга орчим төрийн албан хаагчид хамрагдах юм гэжээ.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
202.21.108.2

Болоодоо.Төрийн захиргааны албан хаагч нар шиг бага цалин авч хамгийн муугаар хэллэгддэг,цаг завгүй ажилладаг хүмүүс хаа ч байхгүй шүү

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.