“CLEAN UP ТӨСӨЛ”-ийн хүрээнд “Улаанбаатар хотын хогны менежмент болон ахуйн хог хаягдал”-ын талаар мэтгэлцээний тэмцээн өрнүүллээ.
Эргэн сануулахад 2022 оны 05 дугаар сарын 14-нд 1500 гаруй залуучууд бүх нийтийн цэвэрлэгээг амжилттай өрнүүлэн Туул голоо цэвэрлэх хөдөлгөөнийг эхлүүлэн “CLEAN UP” төслийг санаачилсан. Энэхүү төслийн хүрээнд 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 7000 гаруй залуучууд дундын үнэ цэнийхээ төлөө нэгдэж дахин цэвэрлэгээг өрнүүлээд байсан юм.
Н.Булгантамир: Тархины хогийг цэвэрлэж дуустал, тарьсан хогийг цэвэрлэж дуусахгүй”
“CLEAN UP” төслийн санаачлагч Н.Булгантамир: Бид хавар, намрын улиралд өөрсдийн хэмжээнд олон зуун залуусыг цэвэрлэгээнд хамрагдуулсан ч нэг удаагийн цэвэрлэгээ хийгээд Улаанбаатар хот, Туул гол хогноос бүрэн салахгүй нь ойлгомжтой. Тиймээс бид хандлага, нөлөөллийн ажлыг тогтмол хийх шаардлагатай болсон. Нийгэмд олон боломж, шийдлүүд байдаг болохоор хамгийн эхэнд оновчтой арга замыг хэлэлцүүлэхээр зорьсон. Тиймээс энэхүү мэтгэлцээний тэмцээнийг зохион байгуулсан юм. Тэмцээний гол зорилго нь хэн нэгэн сурагчийг ялагчаар тодруулах бус, харин тэдний үзэл бодлыг сонсож, илүү үр дүнтэй шийдлийг эрэн хайж гаргахад оршиж байгаа юм. Цаашдаа шинэ үеийн залуус болон нийт иргэдийг соён гэгээрүүлэх нөлөөллийн ажлыг төслийн хүрээнд үргэлжлүүлэн хийх болно гэв.
Энэ удаагийн мэтгэлцээний тэмцээн нь “Хотод хогийн сав их байхаас бага байх нь илүү үр нөлөөтэй”, “Бүх нийтийн цэвэрлэгээг улс орон даяар дахин эхлүүлэх нь зүйтэй” гэсэн үндсэн 7 сэдвийн хүрээнд зохион байгуулагдлаа. Тэмцээнд 186 баг, 496 сурагч оролцож оюун ухаан, үзэл бодлоо уралдуулан мэтгэлцлээ.
Тэмцээний
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.