СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-10-24

🔴LIVE: Д.Тогтохсүрэн: Эрдэнэт үйлдвэрийн технологид тохирохгүй овоолгыг ашиглахтай холбоотой асуудалд УИХ тогтоол гаргах шаардлагагүй

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ. 

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: 

-Эрдэнэт үйлдвэрийн технологид тохирохгүй хүдрийн овоолгыг ашиглах тухай УИХ-ын тогтоолыг хэлэлцсэн. Энэ асуудлыг энэ долоо хоногт үйлдвэржилтийн байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх ёстой. 

Засгийн газар шийдвэрлэх боломжтой. Учир нь Ашигт малтмалын тухай хуулиар Засгийн газар овоолгыг ашиглах боломж байна гэж үзсэн. 

Лиценз олгох эрх Засгийн газарт бий. Овоолго нь тухайн лиценз эзэмшигчтэй холбоотой асуудал. Уг асуудлыг Засгийн газар шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзсэн. Түүнээс биш газрын хэвлийд байгаа баялаг болгонд УИХ шийдвэр гаргах нь замбараагүй байдал бий болгоно. Тиймээс Ашигт малтмалын тухай хуулиар үүнийг шийдэх юм. 

Мөн Боловсролын ерөнхий хуулийг хэлэлцлээ. Хэлэлцэх эсэхийг УИХ шийдвэрлэсэн. Уг хуулийн олон дэд ажлын хэсгийг татан буулгаж, нэг ажлын хэсэгтэй болгож байгаа. Судалгааны их сургууль гэдгийг Их, дээд сургуулийн хуультай, Хүмүүнлэг боловсролын хуулийг Ерөнхий боловсролын хуультай нэгтгэх нь зүйтэй гэж үзлээ. Боловсролын ерөнхий хуулийг намрын чуулганы хугацаанд багтааж хэлэлцэж дуусах чиглэл өглөө гэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.