СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Умард Солонгосын хөлөг онгоц усан хил давсны улмаас Өмнөдийн арми гал нээжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Умард Солонгосын хөлөг онгоц өнөөдөр /2022.10.24/ өглөө хоёр Солонгосын де-факто усан хил болох Умард хязгаарын шугамыг давсны дараа Өмнөд Солонгосын Тэнгисийн цэргийн хүчин анхааруулах гал нээжээ.

Тодруулбал, Пёньяны худалдааны хөлөг онгоц орон нутгийн цагаар өглөөний 03:42 цагт Шар тэнгис дэх Умард хязгаарын шугамыг зөрчсөн бөгөөд Өмнөдийн цэргүүд анхааруулах дохио өгч, гал нээсний дараа хойд зүг рүү ухарсан гэж тус улсын Нэгдсэн штабын дарга нарын хорооноос мэдээлсэн юм.

Харин байна. Солонгосын ардын армийн Жанжин штабын хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдэлд, БНСУ-ын хөлөг онгоц 03:50 цагт үл танигдах хөлгийн эсрэг хариу арга хэмжээ авах нэрийдлээр Умардын армийн хяналтад байдаг Цэргийн хилийн шугам руу 2.5-5 километрийн зайд нэвтэрсэн гэжээ.

Умард Солонгосын өдөөн хатгалга үргэлжилсээр байгаа энэ үед талууд ийнхүү харилцан гал нээсэн нь хурцадмал байдлын улам өдөөгөөд байна. БНХАУ-ын Коммунист намын XX их хурал өнгөрсөн амралтын өдрүүдэд өндөрлөсөн тул Пёньян удахгүй цөмийн туршилт хийж магадгүй гэж шинжээчид таамаглаж байгаа юм.

Эх сурвалж: Yonhap

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.