Сангийн яам "Төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт, санхүүжилт"-ийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй байлгах, техник ажиллагааг бууруулахаар тасралтгүй ажиллаж байна.
Энэ удаад төсвийн хөрөнгө оруулалтын гүйлгээг бүрэн автоматжууллаа. Ингэснээр хувийн хэвшлийг дэмжиж, төрийн үйл ажиллагааны хүнд суртал, техник ажиллагааг бууруулж "Төрийн бүтээмж"-ийн сэргэлтийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Өмнө нь гүйцэтгэлийн санхүүжилт гүйцэтгэгч байгууллагын данс руу 7-14 хоногт шилждэг байсан бол гүйлгээг бүрэн автоматжуулснаар дунджаар 20-30 минутад гүйлгээ шилждэг боллоо хэмээн Сангийн яамнаас мэдээллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.