УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж төмөр замын царигийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
-Миний бие УИХ-ын дарга Г.Занданшатарт Төмөр замын тогтоолын төслийг 10 дугаар сарын 21-ний өдөр өргөн барьсан. Монгол Улс ямар царигтай байхыг Засгийн газрын өргөн барьснаар УИХ шийдэх заалттай. Өнөөдрийг хүртэл энэ тогтоолын төсөл бүрэн хэрэгжихгүй байна. УИХ-ын тогтоолгүй мөртлөө Тавантолгойгоос-Гашуунсухайт хүртэл өргөн төмөр зам тавьсан. Энэ өргөн төмөр зам нь өнөөдөр мухар зам болчихоод асуудал үүсгээд байна.
Уул уурхайн ордоос өргөн төмөр замаар бүтээгдэхүүн зөөхөд хил дээр очоод дахиад нарийн төмөр зам руу шилжүүлэх байгууламжийг 300-400 сая ам.доллар буюу 1.5 их наяд төгрөгөөр барих нөхцөл байдал бий болж байна. Эдийн засаг хүндрэлтэй байгаа үед ийм их мөнгө Монгол Улсад байхгүй. Тиймээс уул уурхайн ордоос тухайн улс нь ямар царигтай байна, түүгээр төмөр замын цариг барих тогтоолын төслийг өргөн барьж байна.
БНХАУ-ын төмөр зам нарийн царигтай, тэнд очоод өндрийг тогтоох, ачих, буулгах терминал барих зэрэг асуудал үүсэж байна. Өргөн барьсан тогтоолын төсөлд Булган, Шивээхүрэн, Бичигт, Ханги-Мандалын боомтод барих төмөр замуудад тухайн улс нь ямар царигтай байна, тэр царигаар барих ажлыг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн байгаа.
Хоёр хөрш орныхоо бодлогод нийцсэн төмөр замыг барих нь цаашдаа уул уурхайн экспорт, түүхий эд зэрэг бүтээгдэхүүнийг гаргахад эерэг үр дүн авчирна гэж тус тогтоолын төсөлд тодотгосон байгаа гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Угаасаа хятадруу л нүүрсээ гаргахаа мэдсээр байж оросын өргөн цагирагаар барьдаг тэнэг хүмүүс төр барихымаа... Баттулгын шахаа юм бол баттулгаасаа наад мөнгөө гаргуулаач....
Хүүк ЕС байсан шүү дээ. Хүүк л гол буруутан. Урагшаа нүүрс гаргах даа нарийн төмөр зам барьдаг ямар агуу тэнэглэл вэ? гэж мэрэгжлийн хүмүүс нь хэлдэг. Оросууд инээлддэг гэсэн.