СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Олон улсын тогоруу хамгаалах сангийн дэмжлэгтэйгээр байгалийн нөөц, газрын менежмент хэрэгжинэ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө

Хэнтий аймгийн Хурх-Хүйтэний хөндийн байгалийн нөөц газрын хамгаалалтын захиргааны үүргийг Зэрлэг амьтан судлах хамгаалах төвөөр гүйцэтгүүлэх тухай гэрээнд холбогдох талууд гарын үсэг зурж өнөөдөр баталгаажууллаа.

Ингэснээр Хурх-Хүйтэний хөндийн олон улсын болон бүс нутгийн хэмжээнд өндөр ач холбогдолтой ус намгархаг газар бүхий өвөрмөц экосистем бүхий нутгийн хамгаалал, менежментэд чухал ахиц гарах юм.

Хурх-Хүйтэний хөндийд олон улсын хэмжээнд ховордож буй олон зүйлийн тогоруу болон усны шувууд тогтмол нутаглах бөгөөд Рамсарын конвенцид бүртгэлтэй олон улсын өндөр ач холбогдолтой ус намгархаг газар байдаг. Эдгээрийг шийдвэрлэхэд төрийн болон төрийн бус байгууллагууд, орон нутгийн иргэд, удирдлагатай хамтран ажиллах шаардлагатай байгаа юм.

Гэрээнд Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын дарга Д.Батмөнх, Аймгийн БОАЖЯГ-ын дарга Б.Дархантөр, Өмнөдэлгэр, Батширээт, Биндэр, Баян-Адарга сумдын Засаг дарга нар, мөн Зэрлэг амьтан судлах хамгаалах төвийн захирал Б.Нямбаяр нар гарын үсэг зурлаа.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
66.181.176.46

Harvaas shinjgui garuud togruugaar ovoo um tsohihndee

одбаяр
2 жилийн өмнө
119.40.103.6

Үүрнүүд байгаа газрыг газрыг зураг дээр тэмдэглэх замаар хамгаалж болох юм. Мөн газрын зургийг хиймэл дагуулын зурагтай холбоод өгч болно. Зохиогч энэ хүмүүстэй холбоод өгвөл сайн байна. утас: 99273918.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.