Шүүгчийн сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтад оролцож, шалгалтын нийлбэр оноогоороо эрэмбэлэгдсэн нэр дэвшигчдийг тухайн шүүхүүдэд нь шүүгчээр томилуулах тогтоол гаргасан байна.
-М.Пүрэвсүрэн, Б.Ганболд нарыг Монгол Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгчээр
-Н.Батчимэгийг Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгчээр
-Т.Шинэбаярыг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр
-Т.Бадрах, Э.Энэбиш, Д.Золзаяа нарыг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр
-З.Түвшинтөгсийг Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр тус тус томилуулах саналаа Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр болжээ.
Хуульд зааснаар Шүүхийн Ерөнхий Зөвлөл нийтэд мэдээлснээс хойш ажлын таван өдрийн дотор зарлагдсан орон тоогоор анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг шүүгчээр томилуулах саналыг, Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг УИХ-д танилцуулснаар томилуулах саналыг Ерөнхийлөгчид хүргүүлдэг байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.