СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-10-24

С.Баярцогт, П.Батсайхан, шүүгч гурав улстөрчдөд "татгалзахын аргагүй санал" тавьдаг болсон гэв үү

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Монголын улстөрчид бизнесийнхэн хийгээд хууль шүүхийнхэнтэй хэт дотносдог. Тэгээд улс төр, бизнес, хууль шүүхийн үйл ажиллагааг өөрсдийнхөөрөө хөдөлгөдөг. Чухамдаа тэр бүтцийг "хонгил" гэж нэрлэдэг. Гэхдээ "хонгил" зөвхөн өнөө цагийн улс төрийн эрх мэдлийг дагаж “баригддаггүй” аж.

Ирээдүйд тэр эрх мэдэлд хүрэх улстөрчийг ч барааддаг юм байна. Өөрөөр хэлбэл, өнөөдөр Монголд дээрх зохион байгуулалт бүхий “хонгил” баригдаж байж болзошгүй байна. Тодруулбал, . Хэн нэгийнхээ гэрт, эсвэл олон нийт төдийлэн мэдэхгүй газарт хамт сууж байгаад “бай”-г дууддаг. Ирэхээр нь тухайн улстөрчийн өөртэй нь юм уу, хамаарал бүхий этгээд, компанитай нь холбоотой хууль, шүүх дээр яваа асуудлыг "...Зохицуулна" хэмээдэг. Харин зохицуулахын тулд улс төрийн болон бусад дэмжлэг нэхдэг юм байна.

Мэдээж хэрэг, улстөрчийн хувьд хоолойд тээглэсэн чухал асуудал гэдэг нь тодорхой. Тиймээс юм.

Гэвч тэднээс ийм санал авсан улстөрчид нэмэгдэж, энэ талаар улс төрийн хүрээнд жиг жуг яриад эхэлжээ. Учир нь тэдэнд дуудагдаж очсон улстөрчид ихэд бухимдалтай байна. Зарим нь тэдний тавсан “санал”-ын талаар холбогдох байгууллагуудад мэдэгдэхэд бэлэн байгаа юм байна.

Ташрамд хэлэхэд, . Түүнээс хойш хот хөдөөгүй, тэр байтугай Америкт ч улс төрийн чухал уулзалтуудыг хийх болсон юм. .

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сурталчилгаа


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
66.181.160.51

Болохгүй нь ч юу байхав Болно гэж туйлшрах нь ч юу юм Бүх зүйл хуулийн хүрээнд Болж бүтмээр шийдэлд хүрч байвал л болоошдээ

Баянаа
1 жилийн өмнө
66.181.161.46

Оюу толгойн 3 шүүгч бий

Зочин
1 жилийн өмнө
202.126.88.188

Бас Хурц.

Сүүгий
1 жилийн өмнө
59.153.112.153

Улс төрчдийн тулгамдсан эмзэг асуудал дээр нь дөрөөлөн барьцаанд оруулж өөрийн эрх ашигт үйлчлүүлэх хор найруулж байна гэж ойлгогдож байна.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.