СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-10-23

"Дэлхийн ур чадвар-2022" тэмцээнд монгол залуус амжилттай оролцож байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
1 жилийн өмнө

“Дэлхийн ур чадвар-2022” тэмцээн Европ, Хойд Америк, Зүүн Азийн 15 улсад 61 мэргэжлээр зохион байгуулагдаж байна. Тэмцээнд 58 улсын 1000 гаруй оролцогчид авьяас чадвараараа өрсөлдөж байгаа юм.

Монгол Улсаас токарь, гагнуур, өрөг угсралт, сантехник, тогооч, мужаан, цахилгаан угсралт зэрэг долоон төрөлд өрсөлдөж байна. 

-Дэлхийн ур чадварын гагнуурын мэргэжлийн тэмцээний дүнгээр Монголын оролцогч Д.Амаржаргал 694 оноо авч 13-р байранд оржээ. Дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөж 6 онооны дутуугаар шилдэгт багтаж чадсангүй.

-Дорнод Политехник коллежийн оролцогч Г.Очбаатар, эксперт багш Г.Оюунбатын хамт Герман улсад аравдугаар сарын 6-17-ны өдрүүдэд токарын мэргэжлийн тэмцээнд амжилттай оролцлоо.

-Швейцарь улсын Базел хотод аравдугаар сарын 7-16-ны өдрүүдэд болсон мужааны тэмцээнд Завхан Политехник коллежийн оролцогч Г.Хатанбаатар, эксперт багш Б.Анхбаярын хамт оролцож, 800 онооноос 665 оноо авч тэмцээнээ өндөрлүүллээ.

-Тогоочийн мэргэжлийн оролцогч С.Өсөх-Ирээдүй, эксперт багш С.Цэнд-Аюушийн нар Швейцарь улсыг зорьсон. Тэд эдгээр өдрүүдэд тэмцээндээ оролцож байгаа юм.

Харин өрөг угсралт, цахилгаан угсралтын тэмцээн Австри улсад ирэх сард болно.

“Дэлхийн ур чадвар-2022” тэмцээн есдүгээр сарын 7-ноос арваннэгдүгээр сарын 26-ныг хүртэл 12 долоо хоногийн турш үргэлжлэх юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.