Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж өчигдөр (2022.10.21) Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
Хууль санаачлагч танилцуулахдаа, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын нэг болох Гадаадын иргэн, харьяатын газрыг төрийн тусгай албанд хамааруулах, тус байгууллагад ажиллаж байгаа албан хаагчдыг төрийн тусгай албан хаагчийн ангилалд хамааруулах зорилгоор хуулийн төслийн тандан судалгааны дүгнэлт, хуулийн төслийн үзэл баримтлалыг үндэслэн Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан.
Ингэхдээ, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 41 дүгээр зүйл буюу “Гадаадын иргэний улсын байцаагч, түүний бүрэн эрхийн баталгаа” гэснийг Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны албан хаагчдад бүхэлд нь хамааралтай байх агуулгаар өөрчлөн тусгасан гэлээ.
Хуулийн төсөлд зөвхөн тус зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулахаар боловсруулсан ба дараах асуудлыг тусгажээ. Үүнд,
Мөн тусгай албан хаагчид албан хаагчийн албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, цолны, мэргэшлийн, эрдмийн зэргийн нэмэгдэл олгох журам, нэмэгдлийн хэмжээг Засгийн газар тогтоох.
Хоёрдугаар зүйлд Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.1 дэх заалтад Монгол Улсад оршин суух, харьяалалгүй хүн зорчих үнэмлэхийн загвар, тэдгээрийг эзэмших, хадгалах, ашиглах журмыг Хууль зүйн асуудал эрхлэсэн Засгийн газрын гишүүний батлахаар заасан журмын зохицуулалтад оршин суух үнэмлэхийг хэвлэх асуудлыг нэмж тусгасан.
Ийнхүү гадаадын иргэний оршин суух үнэмлэх хэвлэх, олгох үйл ажиллагааг гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага бие даан хэрэгжүүлж хүний хувийн мэдээлэл, төрийн болон албаны нууцыг хамгаалах боломжийг бүрдүүлэх зорилгоор тусгасан. Түүнчлэн улсын байцаагчийн боомтод ажилласан нэг жилийг нэг жил гурван сар ажилласанд тооцох зохицуулалтыг нийт албан хаагчид хамаарах, мөн боомтод ажилласан эсэхээс хамаарахгүй байдлаар өөрчлөн тусгасан аж хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.