СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2022-10-21

🔴 LIVE: Сурагчдаа ялгаварлан гадуурхдаг 5-р сургуулийн ёс зүйгүй багшийг ажлаас нь халжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Нийслэлийн ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн багш сурагчдаа ялгаварлан гадуурхдаг, бэлэг сэлт нэхдэг, өгснийг нь илүүтэй анхаарч үздэг талаар зарим хэвлэл өчигдөр мэдээлсэн. Энэ асуудал болон багш нарын ёс зүйн зөрчлийн талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалантай  товч ярилцлаа. ЕБС бүр дээр Ёс зүйн зөвлөл ажиллуулж байгаа ба ёс зүйн зөрчил гаргасан багшийг чөлөөлж, хариуцлага тооцож байгаа гэв. 

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан: 

-Тэрхүү багшийг чөлөөлсөн. Төрийн өмчийн 680 орчим сургуульд 760 мянган хүүхэд сурч байна. Сурагч бүрийг хянах боломжгүй. Иймд сургууль бүр дээр Ёс зүйн зөвлөл ажиллаж байна. Хамгийн гол нь Ёс зүйн зөвлөл дээр хяналт сайн тавьж ажиллах ёстой. Энэ намар багш нар Багшийн тангараг өргөсөн. Тангаргаа зөрчсөн багш нарыг чөлөөлж, хариуцлага тооцож байгаа. Сургуулийн орчинд үйлдэгдэж байгаа зөрчил жил тусам багасаж байгаа гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (9)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Нарааа
2 жилийн өмнө
202.126.89.39

Зөв шүү сайн ажиллаж бнаа

Зочин
2 жилийн өмнө
202.9.46.224

Зөв уг нь шилдэг сурагч багш болдог байхад ёс зүй сурган хүмүүжүүлэх арга барил шал өөр сайхан санаа зовох юмгүй юун.хүүхэд гадуурхах ялгаварлах хол цаашаа шудрага байж дээ?

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.109

Энэ сургуульд байгаа ялгаварлал алга болоосой. Хүүхдийг царай зүс, өмссөн зүүсэн, мөнгөтэй мөнгө тааруу эцэг эх, тоонд сайн муу, бэлэг өгдөг өгдөггүй гээд түмэн янзаар дандаа ялгаварлан.

Зочин
2 жилийн өмнө
202.21.108.7

Сурагчидаа ялгаварлан харьцдаг сурган хүмүүжүүлэгч байж болохгүй шүүдээ

Шургаа
2 жилийн өмнө
202.126.90.77

Соц н үёд ч тийм бсн гаатай бохь угаска орос с авчирж аавын охид хүү нар бүлгийн дарга болдог байлаа кк

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.24

Tiim

2 Зочин
2 жилийн өмнө
59.153.86.88

Өөр ямар ч сургуульд очоод юм нэхээд суучихын билээ eрөөсөө багшлах эрхтэй нь ярих хэрэгтэйшд шуналтай хүн 1000 зовоод ч хаширдаггүй гэдэг.Хүүхдүүд айлын төмпөн ,шанага,коструль бэлдэж өгөх ямар ч алба байхгүй шүү.Багшид тэр үнэтэй гар утас мутас бэлдэж өгөх ямар өртэй юун .5р сургууль ёс зүй маш өндөртэй шилдэг сургууль байсан үe ,үeийн мундаг багш нар байсан ягаад ийм өлөн, золбин багш нартай болцын бэ ? Ямар шалгуураар багш ажилд аваад байгаан бэ?Өндөр цэнзүүр байхгүй муу.

Мгл
2 жилийн өмнө
202.179.21.237

Зөв сэжгийн багш нэртэй хоосон тархитай өлөн здс уудыг хөөж явуулах хэрэгтэй

Чимгээ
2 жилийн өмнө
66.181.160.14

БАГШ НАР Хүүхэд ялгаварлах, дарамтлах, хэл амаар доромжлох, зодох, элэгдэх, дүнг ялгавартай гаргах ... зэрэг асуудал хот хөдөөгүй их байдаг шүү. Ил болж бгаан нь эдгээр төдий... Бүр сүүлдээ ийм ёс зүйгүй хэлсэн, хариуцлага тооцсон удирдлагаа матах, бүлэглэн гарын үсэг цуглуулах зэргээр багш дутагдалтай бдлаар далимдуулж төр засагт шантааж хийх олширч бна. ДАНДАА МУУ УДИРДЛАГА, БАГШ бхгүй.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.