СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ираны цэргийн мэргэжилтнүүд ОХУ-ын армид дэмжлэг үзүүлж байгаа гэв

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Иран улс цэргийн мэргэжилтнүүдээ Крымийн хойгт байршуулж, ОХУ-ын агаарын довтолгооны ажиллагаанд туслалцаа үзүүлж байгаа гэж АНУ-ын албаныхан мэдэгджээ.

Украины нийслэл Киев хот өнгөрөгч даваа гарагт Оросын зэвсэгт хүчний "камиказе" дрон буюу нисгэгчгүй онгоцнуудын цохилтод өртсөн билээ. Харин эдгээр нисгэгчгүй онгоцыг Иранд үйлдвэрлэсэн гэж шинжээчид таамаглаж байсан юм.

Тэгвэл Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби энэ талаар " гэж бид дүгнэж байна. Техран одоо дайнд газар дээрээс нь шууд оролцож, зэр зэвсгээрээ дамжуулан Украины энгийн иргэд болон иргэний дэд бүтцэд нь сөргөөр нөлөөлж байна" хэмээн мэдээлжээ.

Түүний хэлснээр, Ираны "харьцангуй цөөн тооны" сургагч багш, мэргэжилтэн техникийн дэмжлэг үзүүлж байгаа ба оросууд нисгэгчгүй онгоцнуудыг өөрсдөө удирдаж байгаа аж. Түүнчлэн "Ираны хүчин Украины ард иргэдийн эсрэг зэвсэг ханган нийлүүлж буй явдлыг илчлэн, таслан зогсоож, эсэргүүцэхийн тулд АНУ чадах бүхнээ хийнэ" гэж ноён Кирби мөн нэмж хэлжээ.

Харин Их Британи улс үүнтэй холбогдуулан Ираны гурван генерал болон зэвсгийн компанид хориг тавиад байна.

Оросын арми өнгөрсөн долоо хоногийн даваа гаргаас хойш Украин даяарх чухал дэд бүтцийг бөмбөгдөж, тус улсын цахилгаан станцуудын бараг гуравны нэгийг устгаад байгаа. Үүний улмаас Украины эрх баригчид өнгөрөгч пүрэв гаргаас эхлэн цахилгаан эрчим хүчний хэрэглээнд хязгаарлалт тогтоосон юм.

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.