ХНХ-ын сайдад нэр дэвшсэн УИХ-ын дэд дарга Т.Аюурсайханаас сайдын ажлаа юунаас эхлэхээр төлөвлөснийг тодрууллаа.
УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан:
-Монгол улсын Ерөнхий сайдын зүгээс санал болгосон. 2023 оны төсвийн төсөлд иргэдээс олон санал ирсэн. Хэлэлцүүлгийн үеэр хүүхдийн мөнгөний асуудлаар эцэг, эхчүүдээс саналыг нь хүлээн авна гэж бодож байна. Мөн түүнчлэн нийгмийн даатгалын багц хуулиуд хүлээгдэж байна. Томоохон реформ хийхгүй бол нийгмийн даатгалын санг улс төрийн үзэмжээр дуртай нь өөрчилдөг, салбаруудыг дагаад тусдаа зохицуулалт хийгдэж байдаг. Мөн Нийгмийн даатгалын сангийн төсөв байнгын алдагдалтай гардаг. Иймд үүнд томоохон өөрчлөлт, реформыг хийж тус санг цаашид ил тод, шударга ёсны зарчимд нийцсэн болгоход анхаарч ажиллана.
Халамж хавтгайрсан гэдэг шүүмжлэлтэй санал нэг байна. Засгийн газраас халамжаас хөдөлмөр шилжих асуудалд онцгой анхаарал хандуулан ажиллаж байна. Нийгмийн халамжийн мөнгө бусад улс орнуудад ДНБ-ий 1-2 хувийг эзэлдэг бол манайд 7 хувьтай байна. Халамжийг зорилтот авах шаардлагатай иргэдээ өгөх ёстой. Хөдөлмөр эрхлэлт, ажлын байрыг нэмэгдүүлэхэд цогц арга хэмжээ авах шаардлагатай гэж бодож байна.
Ядуурлын түвшин ноцтой хэмжээнд байгаа асуудалд онцгой анхаарч, бодит үр дүн гаргахыг төлөө ажиллана.
Нийгмийн даатгал, халамжийн асуудалд төсвийг бүрдүүлж байгаа иргэдийн саналыг тусгах ёстой. Улс төрчдийн шийдвэрээр явах ёсгүй гэж бодож байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ахмадын тэтгэвэр нэмэх асуудлаар дорвитой юм хийхгүй бол 24 онд уулзах учраа бий шүү.
үндсэн хуулиа өөрчилж байгаад дараачийн хоолондоо орж 300-500 тэрбумын суудалд очлоо доо. Ичих нүүр булчирхайггүй болсон гайхамшигтай хулгайчууд юмаа
Тэтгэвэрийг сүүлийн 5 жилээр тогтоохыг хүсэж байна. Нийгмийн бодлогын байнгын хороо дэмжсэн одоо их хурлаар хэлэлцээд шийднэ гэсэн энэ үнэн болов уу. Сонсож мэдсэн хүмүүс байна уу.
Oo zuv eregtei xun l tavi em xun xooloo xdg jamtai shuu bolomjiin xun bnshde zuv ajlaarai amjilt
Тэр их халамжид зарцуулдаг мөнгөөрөө зорилтот бүлгийн айлаас мэрэгжилийн сургалтанд хамруулж мэргэжилтэй болгох ажил хийх хэрэгтэй бна. Барилга сантехникийн мэргэжил,тогооч ,зөөгч,үйлчилгээний ажилтан гээд нийгэмд шаардлагатай олон мэргэжлийн сургууль,Курс байгуулж үнэгүй сургаж ажлын байранд хувиарлаж ажилтай ,мэргэжилтэй болговол ажилтангүй кампаниуд,ажилгүй иргэдийн асуудлыг шийдэхэд хэрэг болно доо