СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Уул уурхай | 2022-10-21

Ш.Адьшаа: Их нууруудын хотгорт "Талх" Ч.Ганхуяг ашигт малтмалын зөвшөөрөл гаргуулах гэж байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
2 жилийн өмнө

Эрдэнэбүрэнгийн УЦС орчимд ашигт малтмалын зөвшөөрөл олгох талаар Ховдын Засаг дарга Э.Болормаа санал оруулж, аймгийн ИТХ-аар хэлэлцүүлэх гэж байна хэмээн УИХ-ын гишүүн Ш.Адьшаа өнөөдөр бухимдлаа. Үүнийг ховдчууд хэрхэвч зөвшөөрөхгүй гэв. 

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: 

-Ховдын цэвэр усны нөөцийн 70 хувь байдаг Их нууруудын хотгорт ашигт малтмал, газрын тосны хайгуул хийх асуудлыг Ховдын ИТХ-ын ээлжит бус хурлаар хэлэлцэх гэж байна.

"Талх" Ганхуяг гэж нөхөр өчигдөр очиж өвс, тэжээл тараасан байна лээ. Ч.Ганхуягийн дүү, Эрдэнэбүрэнгийн УЦС-ын ашиглалтын өмнөх захиргааны дарга Ч.Гантулга нар төрийн нэрээр далайлгахыг бид хэрхэвч зөвшөөрөхгүй. Засгийн газар энэ увайгүй ажлаа боль. Гуя дагуулсан хүзүү гэгчээр Төсвийн хуулиар дамжуулж хулгай луйвраа яаж хийх гээд байна вэ. Гэтэл энэ хуулиар хандив тусламж, ажлын байр нэмэгдүүлэх нэрийдлээр тэнд ямар юм хийх гээд байна вэ. 

Төсвийн тухай хуулиа татаж авч. УИХ үүнийг хэлэлцвэл маш том үр дагавар үүснэ шүү гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн
2 жилийн өмнө
202.55.188.42

Эмзэг байгалтай газар хар ус нуур төрийн хамгаалтай газар шүү мөнгө бодсон түшмэлүүдэд итгэх арга байхгүй шүү ховдчуудаа

Зочин
2 жилийн өмнө
66.181.187.83

Шунал арай арай дэндсэн хүмүүс байх юмаа. Энэ уул уурхайн лицензийг нэмж бүү олго. Хойч үедээ үлдээх хэрэгтэй. Нэг айлд 36 лиценз байна гэж Хүрэлсүх хэлж байсан. Номтойбаяр 36 лиценз эзэмшдэг гээ биз дээ. Одоо тэгээд гадныханд зарна. Арай арай юмаа. Төр засаг гэж нам дамнасан хулгайч нар. Та нарыг шүүх цаг ирэх байлгүй

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.