СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-10-21

"Шударга тав"-ын сүүлийн хүн өнөөдөр АЛБАН ТУШААЛАА авна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр /202.10.21/ хуралдаж зарим томилгоог эцэслэнэ.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл огцорсны дараа ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан түр орлож байсан. Өнөөдрийн УЗ-ийн хурлаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилохоор тохирчээ. 

Удирдах зөвлөлөөр түүнийг сайд болгохыг дэмжсэний дараа, Ерөнхий сайд УИХ-ын даргад нэрийг нь өргөн барина. Үндсэн хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр сайдыг УИХ-ын гишүүд томилохгүй бөгөөд зөвхөн танилцуулсны дараа тангараг өргүүлнэ. 

Ингэснээр "Шударга тав" гэгдэж, 2017 оны эхээр УИХ-ын дарга асан М.Энхболдыг огцруулах жагсаал тэмцлийг өрнүүлж, улс төрийн акц хийж байсан таван хүн бүгд өндөр албан тушаал авах нь.

Тодруулбал,

-Л.Оюун-Эрдэнэ-Ерөнхий сайд

-Х.Нямбаатар-Хууль зүй, дотоод хэргийн сайд

-Л.Болд- Монгол Улсаас Люксембургийн Их Гүнт Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд

-Ж.Батзандан- Монгол Улсаас Австрали улсад суух Элчин сайдын яамны зөвлөх

-Т.Аюурсайхан-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд болох нь. 

"Шударга 5"-ын ахлагч Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан Засгийн газар нийтдээ 20 сайдтай байхаар бүтцээ баталсан. Одоо боомт хариуцсан сайдын томилгоо үлдсэн бөгөөд УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг томилохоор тохиролцсон гэх яриа улс төрчдийн дунд яригдаж байгаа билээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн
2 жилийн өмнө
66.181.181.191

Аргагүй л шудрага ард түмний төлөө гэсэн хүмүүс юм уу даа

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.