Өнөөдөр /2022.10.21/ нийслэл хотноо болох зарим үйл явдлын мэдээллийг хүргэе.
08:00 цагт: "Төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх эрх зүйн шинэтгэл" хэлэлцүүлэг МҮХАҮТ-д болно.
08:00 цагт: Шадар сайд С.Амарсайхан ЦХХХЯ-д "Төрийн үйлчилгээний нэгдсэн стандартыг боловсруулах" чиглэлээр ажиллана.
09:00 цагт: Монголын хуульчдын холбоо “Үндсэн хуулийн үзэл баримтлал-сорилт, бэрхшээл" сэдвийн дор “Их танхим”-д "Хуульчдын форум"-ыг “Улаанбаатар” зочид буудалд зохион байгуулна. Утас: 96919692
09:30 цагт: Дугуй цагаан орчмын тохижилт бүрэн дууссан бөгөөд нээлтийн үйл ажиллагаанд НЗД бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар оролцоно. Мөн нийслэлийн Засаг дарга үргэлжлүүлэн Туул гол дагуу хийж буй тохижилтын хоёр байршил руу очно. Утас: 99037310, 99763656
10:00 цагт: Төрийн ордонд УИХ-ын нэгдсэн чуулган эхэлж дөрвөн асуудал хэлэлцэнэ.
12:00 цагт: Монголын хамгийн олон бүжигчдийг нэг дор цуглуулсан, хамгийн өндөр шагналын сантай салса, кизомба бүжгийн гудамжны Салса марафон тэмцээнийг “Мишээл” энтертайнмент гудамжинд зохион байгуулахаар болсон талаараа Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
14:00 цагт: Төрийн ордонд Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан болно.
15:00 цагт: Төрийн ордонд Монгол Улсын Ерөнхий сайд Намрын ургац хураалт болон өвөлжилтийн бэлтгэл хангах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар УИХ-ын гишүүдэд мэдээлэл хийнэ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.