Орон сууцны хөнгөлттэй зээлийн хүү болон урьдчилгаа төлбөрийг бууруулах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар оруулах ажлын хүрээнд албаныхан хуралджээ.
Тус хуралд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Монгол банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо, Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга Б.Сүх-Очир болон бусад албаныхан оролцлоо.
2019 онд Дэлхийн банкнаас Ипотекийн зээлийг Монгол банк санхүүжүүлэх боломжгүй гэдгийг сануулж, тус зээлийн санхүүжилтийг шилжүүлэх саналыг гаргаад байсан. Үүний хүрээнд Монгол банкнаас гаргаж байсан ипотекийн зээлийн эх үүсвэрийг цаашид хаанаас гаргаж, хэрхэн үргэлжлүүлэхийг Сангийн яам, Барилга, хот байгуулалтын яамныхан яаралтай шийдвэрлэж, ирэх 7 хоногийн Засгийн газрын хуралдаанд оруулахыг Шадар сайд С.Амарсайхан холбогдох албаныханд даалгалаа.
Мөн өнөөдрийн хуралдаанаар тус ажлын хэсгийн дүгнэлттэй танилцав. Ипотекийн 8 хувийн хүүтэй зээлд хамрагдсан айл өрхийн зээлийн хүүг 6 хувь болгох, урьдчилгаа төлбөрийг 30 хувиас бууруулах боломжтой гэж ажлын хэсгийн дүгнэлт гарсныг Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо танилцуулав.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
8хувийн хүүгээ бууруулснаар бна,манай охин өрх толгойлсон,2охинтой амьдардаг ,байрны зээлтэй, гар дээрээ 1400,0 цалин авдаг 500,0төг сард байрны зээлэнд 25жил төлнө,одоо 30настай насна туршдаа зээл төлөөд тэтгэвэртээ гарна, 2хүүхдээ яаж хувцаслаж,хооллож,сургах вэ ,арай хэтэрхий юм 70саяын зээлийг бараг 140сая болгож төлөх юм бна,арай юу
100 sayiin bairiig 200 say bolgoj tulvvlj bga uls manai Mongol ulsiin irged l bh shig bna daa. Nasaaraa 1 l bairnii tuluu ideh, umsuh, vzej harahaa hasch amidartsgaaj bga Mongol ulsiin huurhii irged. Zarim ni hamt hugjih bolomjiig hulgailj zuvhun uursdiin amin huviin erh ashgiig bodoj bgaad haramsaj yavdag. Bid sain vil hiivel hvn bolj turnuu gej yaridag harin ene olon say hvniig gomdooj bga hvmvvs burhanii umnu ochood gesgeel gedgiig hvrteh bhaa.
Шадар сайд минь 8% БУУРУУЛАХ ТАЛ ДЭЭР НИЛЭЭД САНААЧЛАГА ГАРГАЛАА ОЛОН ЖИЛ ТӨЛӨӨД ДУУСДГҮЙ НИЛЭЭД ЯДАРЧ БНА ТАНЬД АЖЛЫН АМЬЖИЛТ ХҮСЬЕ ГАДААД АД ХЭЛЭЛЦЭЭР ХИЙЖ БАЙГАА САЙХАН БАЙСАН НЭГ ТӨРИЙН ӨНДӨРЛӨГ АНГИЛААР ЯРИХАД БАЯРЛААД СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙЛАА МУНДАГ БАЙСАН ШҮҮ