УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2022.10.20/ хуралдаан эхэллээ. Эхний асуудал Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл байлаа.
Хэлэлцэж буй хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:
-Авлигаас урьдчилан сэргийлэх гэж байгаа зорилго нь зөв. Гэхдээ үндэсний аюулгүй байдал, төрийн дархлаа, ҮХ-ийн өмнө бүгд тэгш эрхтэй байх, ард түмний эв нэгдэл талаас нь харахаар болж өгөхгүй байна. Амаар, бичгээр, захидлаар, эрх бүхий хуулийн этгээд буюу гуравдагч этгээдээр дамжуулан мэдээлэл өгч болох нь. Монгол хэл дээр, өөрийн эх хэл дээр, сайн мэдэх гадаадын хэлээр өгч болох нь. Гадаадын иргэд Монголын дотоот хэрэгт оролцож, монгол хүнийг хууль хяналтын байгууллагад матах нь.
Мэдээллийг битүүмжлээд хадгалах юм байна. Мэдээлсэн этгээдийн зөвшөөрөлгүйгээр тэр мэдээлэлтэй танилцахыг хориглох, мэдээллийн дагуу шуурхай хяналт шалгалт хийн, олон нийтэд мэдээлж болох ч мэдээлсэн эх сурвалжийг хэлэхгүй юм байна. Төрийн албан хаагч мэдээлэл гаргавал Төрийн болон Албаны, Байгууллагын нууц хамаарахгүй юм байна. Нууц задлах л юм байна. Шүгэл үлээгчийн баталгааг Монголын төр хангах юм байна. Бүр нөхөн төлбөр, мөнгөн урамшуулал олгох юм байна.
Төрийн албан хаагч бие биеэ матвал яах уу? Дургүй албан хаагчаа матвал яах вэ? Улс төрийнхөн өрсөлдөгчөө дарамтлах бодлого явуулбал яах вэ? Монгол Улсын иргэн дарамт шахалтад орох, хүчирхийлэлд өртөх, өш хонзонгийн бай болох, эрх зөрчигдвөл яах вэ? Нийгэмд эзлэх байр суурь, удам судраараа доромжлуулбал яах вэ? Хуурамч хаягаа цэгцэлж чадаагүй байж 2.6 сая фэйсбүүк хэрэглэгч бүгд шүгэл үлээгч гэж ярих нь утгагүй.
Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар:
-Б.Энх-Амгалан гишүүн ээ, та хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Авлигажсан төрийн нууц, авилгажсан албаны нууц гэж ерөөсөө байх ёсгүй. Шүгэл үлээхэд Монгол Улсад хууль ёсоор оршин сууж буй гадаад, дотоодын иргэний ялгаа байхгүй. Хаанаас шүгэл үлээгчийн төгс төгөлдөр хууль уншсаныг мэдэхгүй байна. Дэлхийн 39 оронд үйлчилж буй стандарт хуулийг өөрийн оронд нийцүүлэх замаар шүгэл үлээгчийн хуулийг бичсэн.
1930, 1940-өөд оны улс төрийн хэлмэгдүүлэлт, 1950, 1960-аад оны сэхээтний төөрөгдөл гэх айхтар гашуун туршлагыг бүгд мэдэж байгаа. Үүнтэй адил матаасны тогтолцоо оруулж ирж байгаа зүйл огт байхгүй. Фэйсбүүк дээр постолж буй постууд шүгэл үлээж буй нэг хэлбэр. Үүнийг хэлбэржүүлж өгье. Нийтийн албан тушаалтны хууль бус ажиллагааг олон нийтийн хяналт руу оруулья л гэж байгаа шүү дээ. Шүгэл үлээх гэдэг нь хууль бус үйлдлийг олон нийтэд илчлэх, бүх нийтийн хяналтад оруулах тогтолцоо гэж ойлгомоор байна. Хоёрдугаарт, бид бусдыг гэмт хэрэгт гүтгэж байгаа хүнийг шалгуулах эрх нээлттэй байгаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Яасын бол дарханы замын тендерээс хулгай хийж, мишээлийг томруулсан нь баригдах гээд үхэх нь дээ
Chamd ymar padlii bainaaa Ymar biee unelsen bishee kk
Хэ хэ, айсан хүнд аргал хөдлөнө гэж...