СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-10-20

🔴 Л.Халтар: УБ-Дарханы замын хаана ямар тэмдэг, тэмдэглэгээ хийх жагсаалт гарсан

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

Зам тээвэр, хөгжлийн дэд сайд Л.Халтар Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын талаарх ээлжит мэдээллийг хүргэв. 

Тэрбээр:

-Багц-2 хэсэгт хучилт хийгдээгүй 5,9 км зам үлдсэн бол Багц-4 хэсэгт 24,5 км авто замын хучилт хийгдсэн.

Зам, тээврийн хөгжлийн яам, Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын зөвлөх баг, Тээврийн цагдаагийн албаны төлөөллүүд ажиллаад хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор хаана ямар тэмдэг, тэмдэглэгээ хийх жагсаалтыг гаргасан.

Жагсаалт маргаашнаас /2022.10.20/ гүйцэтгэгч компанид ирж тэмдэг, тэмдэглэгээ хийсний дараа тухайн 24,5 км авто замын хөдөлгөөнийг нээнэ.

Багц-4 хэсэгт хучилт хийгдээгүй 6,2 км үлдсэний 4,1 км нь Хустайн даваа орчимд хучилт хийхэд бэлэн болсон. Үүнийг ирэх долоо хоногт дуусгана. Ингэснээр Баруунхараагийн Хараа голын гүүр, төмөр замын гармын хоёр талд 2 орчим км үлдэж байна.

Үндсэндээ Улаанбаатар-Дархан орох авто замд нийт 12,1 км хучилт хийгдээгүй үлдэж байна гэжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
192.82.90.185

Маргааш явна бүх юм тодорхой болно!!!!!

Зочин
2 жилийн өмнө
124.158.107.35

Ажлын зурагаар угаасаа тэмдэг тэмдэглэгээ хийх юм тодорхой гардаг биз дээ эсвэл зурагггүй хийгээд байгаамуу. Халтарын мэдлэг халтар л юм байна

Зочин
2 жилийн өмнө
202.21.109.84

Хараа голын гүүр хшиглалтад орохгүй уяах юм байнадаа

зосин
2 жилийн өмнө
66.181.160.36

Болждээ хичээгээрэй хурдлаарайдаа 10р сарын 30нд дуусах биздээ 10хан хоног байнадаа түргэлээрэй.Тэнгэр хангай харж хандаад цас бороогүй сайхан цаг агаартай байхад яараарай +хэмтэй ая тухтай байхад залхууралгүй хурдан шуурхай ажиллаарайдаа.Халтар хажууд нь харө байж хийлгээрэй дээ Амжилт

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.