СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Газрын ховор металлыг ашиглах, нөхөн сэргээлтийн чиглэлд БНСУ-тай хамтран ажиллана

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Бүгд Найрамдах Солонгос Улс, Монгол Улсын харилцаа, хамтын ажиллагааг уул уурхайн салбарт өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар тус улсаас манай улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ли Ё Хун болон түүний багийнхныг хүлээн авч уулзжээ.

Уулзалтын эхэнд сайд Ж.Ганбаатар ЕСБХБ-ны хийсэн судалгаагаар Монгол Улс геологийн потенциал өндөртэй улсын нэг гэдгийг тэмдэглээд, салбарын хэмжээнд шинэ технологи нэвтрүүлж, ашигт малтмалын боловсруулалтын түвшинг сайжруулах, уул уурхайн бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингээж, экспортыг нэмэгдүүлэх замаар эдийн засгийг төрөлжүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах, судалгаа шинжилгээ хийхэд чухал ач холбогдолтой байна.

Элчин сайд Ли Ё Хун Мөн Солонгосын дэвшилтэт технологи, know-how-г нэвтрүүлэх, уурхайн хаалт, нөхөн сэргээлтийг бүс нутгийн хэмжээнд оновчтой төлөвлөх жишиг төсөл хөтөлбөрүүдийг санаачлах, төлөвлөгөө гарган ажиллахад БНСУ-ын Аж үйлдвэр, худалдаа, эрчим хүчний яамны харьяа Уул уурхайн нөхөн сэргээлт, ашигт малтмалын корпораци /МИРЕКО/-тай хамтын ажиллагааг өргөжүүлэхэд талууд хамтарсан ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа талаар мэдээлэл өгсөн юм.

“Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Геологи, эрдэс баялгийн хүрээлэн хооронд харилцан ойлголцлын Санамж бичиг”-ийг 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан. Санамж бичгийн хүрээнд геологийн суурь судалгаа болон ашигт малтмал, газрын тосны хайгуул, боловсруулалтын чиглэлээр төсөл хэрэгжүүлэх, мэдээлэл солилцох, сургалт семинар зохион байгуулах, мэргэжилтэн экспертүүдийг харилцан солилцох боломж бүрдсэн юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.