Колумбийн цуутай мансууруулах бодисын наймаачин, хагас цэрэгжүүлсэн бүлэглэлийн толгойлогч Даниел Рендон Эррерад Нью-Йорк муж улсын шүүхээс 35 жилийн хорих ял оноожээ.
Дон Марио нэрээр алдаршсан Эррера нь барууны үзэлтэй "Өөрийгөө хамгаалах нэгдсэн хүчин" хагас цэрэгжүүлсэн бүлгийг удирдаж байсан юм. Анх зүүний партизануудтай тэмцэх зорилгоор байгуулагдсан тус бүлэглэл нь бусдыг сүрдүүлж, мөнгө авах, хүн хулгайлах, хөнөөх зэрэг гэмт хэргийг үйлддэг байжээ. Дон Марио болон түүний дүү Фредди нарын удирдлага дор бүлгийн олон мянган гишүүн Колумбийн зүүний босогчдыг дэмжигч гэж үзсэн хүмүүс рүү халдаж, хөнөөсөн байна.
Мөн тус бүлэглэл нь өөрийгөө санхүүжүүлэхийн тулд хяналтдаа авсан нутаг дэвсгэрээр нь кокайн тээвэрлэхэд татвар авч, өөрсдөө ч хар тамхины хууль бус наймаа эрхэлдэг байжээ. Харин 2003 онд байгуулагдсан энхийн хэлэлцээрээр бүлгийн ихэнх хэсэг тарсан ч Дон Марио зэвсгээ хаяхаас татгалзаж, "Gulf Clan" гэх гэмт хэргийн бүлэглэлийг үүсгэн байгуулснаар АНУ руу их хэмжээний кокайныг зөөвөрлөж, Колумбийн хамгийн аюултай мафи болоод байсан аж.
Дон Марио ч тухайн үед Колумбийн хамгийн их эрэн сурвалжлагдсан мансууруулах бодисын наймаачин байсан ба цагдаа нар түүнийг есөн сарын турш хайсны эцэст 2009 онд Антиокиа мужаас олж, баривчилсан байна. 57 настай Даниел Рендон Эррераг 2018 онд АНУ-д шилжүүлэн өгсөн бөгөөд тэрээр тус улс руу 80 гаруй тонн кокайн хууль бусаар тээвэрлэсэн гэм буруугаа өнгөрсөн жил хүлээсэн билээ.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Minii nuhur 5jil suuj garch ireed har tamhia zarsaar l bga zasrahgui hulgaich tsaazladag bol goyoo erdenechimegiin baasanjargaliig