СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-10-19

Осол гаргасан эмэгтэйг яллагдагчаар татах саналыг ХЗДХ-ийн сайд прокурорт хүргүүлжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
1 жилийн өмнө

Засгийн газрын гишүүд мэдээлэл хийж байна. Энэ үеэр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар:

-Цахим орчинд олны анхаарал хандаад буй олон автомашин мөргөлдөж, хүүхэд мөргөсөн асуудал яригдаж байгаа.

Өнөөдрийн Засгийн газрын хуралдааны үеэр би УЕП-т албан бичиг хүргүүлээд, бүх бичлэгүүдийг олон нийтэд нээлттэй болгоё гэсэн. Олон нийтэд сэрэмжлүүлэх үүднээс та бүхэн үүнийг тарааж өгөөрэй. Харин Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэл хийхдээ их буруу хийсэн байсан..

Хилийн цэрэг тээвэрлэж явсан автомашин осолдсон хэрэг Сүхбаатар аймагт гарсан. Тус аймагт осолдсон хилийн цэргийн автомашин нь БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, зээл тусламжаар орж ирсэн. Зургаан цэрэг гэмтсэн учир тусламж үйлчилгээ үзүүлж байна. Мөн Завхан аймагт зэвсэгт хүчний цэргийн алба хаагчдыг тээвэрлэж явсан асуудал бий.

Цаашид задгай, ачааны автомашин дээр цэрэг тээвэрлэж явдгийг зогсоохоор тушаал гаргасан. Ирэх жил шинэ хөрөнгө оруулалт байхгүй ч төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд цэрэг тээврийг зориулалтын, шинэ автобусаар цэрэгт татах болон халах ажлыг зохион байгуулна. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хууль арваннэгдүгээр сард батлагдах байх гэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.