Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаас гарсан шийдвэрийг зарим сайдууд танилцуулж байна.
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар:
-Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалттай 20,000 аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа явуулж байна. Эдгээр аж ахуйн нэгж, төлөөлөлтэй уулзан, олон санал хүлээн авсан. Тэд хуулийн этгээд байгуулахаас эхлээд хүндрэл бэрхшээлтэй тулгардаг асуудлаа хэлж байна. Мөн зарим хуулийн эрх зүйн орчин өөр хоорондоо зөрчилддөг зэрэг хүндрэл бэрхшээлүүдээ хэллээ. Тухайлбал Ашигт малтмалын лицензтэй холбоотой асуудлаар орон нутгаас дахин зөвшөөрөл авч байгаа нь гаднын хөрөнгө оруулагч нарт ихээхэн хүндрэл чирэгдэл учруулдаг байна. Эдгээр асуудлуудын холбогдох хууль тогтоомж дээр анхаарч ажиллана.
Хууль хүчний байгууллагуудтай хамтран гаднын иргэдийг тонон дээрэмдсэн асуудлыг шалгаж байна. Удахгүй өнгөрсөн 10 жилийн хугацаанд энэ төрлийн гэмт хэргийг хохирогч болон холбогдогч нарыг зарлана. Үүнд Үндэсний аюулгүй байдлын нарийн бичгийн дарга байсан хүн, ТЕГ-ын дарга асан, Улсын ерөнхий прокурор асан зэрэг хүмүүс багтсан байгаа. Эдгээр жагсаалтыг олон нийтэд зарлахаар төлөвлөөд байна. Маш олон хүн байгаа учир бидэнд олон нийтийн хүч шаардлагатай байна.
Шударга бусын хонгил, гаднын хөрөнгө оруулагчдыг тонон дээрэмддэг этгүүдийг нэрлэж асуудлыг нь шийдсэнээр дараа дараагийн гаднын хөрөнгө оруулагч нарыг эх орондоо татах боломжтой гэж үзэж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Новшнуудийг зарла
Дорлигжав Хурц 2 уу өөр хэн байв гэж дээ
Наад Үндэсний аюулгүй байдлын зөвлөл гэж хэнд ч хэрэггүй гэмт хэрэгтэн, тэтгэврийн хөгшчүүлтээр дүүрсэн байгууллага аа шинэчлээчээ. Өөрчлөлт орууллалгүй 20 иод жил болж байна. Сайхан нэртэй гэмт хэрэгтнүүдээр дүүрсэн байгууллага.
Odoo hiliin horig tavihgui bol ingeed orgood alga bolno da