СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-10-19

🔴 Ц.Туваан: Хотын иргэдийн өсөлт тэлэлт Төв аймагт дарамт болж байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
1 жилийн өмнө

Парламент ирэх оны төсвийн төсөл, 2024 оны төсвийн төсөөллийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүд өөрсдийн байр суурийг илэрхийлсээр байна. Тэдний нэг нь Төв аймгаас сонгогдсон гишүүн Ц.Туваан юм.

Тэрбээр:

-Орон нутагт ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчдын цалинг нэмэх хэрэгтэй. Тэнд ажиллаж амьдраад ч өөрсдийн хэрэгцээг хангаж чадахгүй байна. Орон нутгийн нэмэгдлийг төсвөөс 20 хувь, орон нутгаас 80 хувь нэмэх гэж байгаад шүүмжлэлтэй хандаж байна. 21 аймгаас 2-3 нь л өөрсдөө бие даасан төсөвтэй, бусад нь нэгдсэн төсвөөс татаас авдаг. Энэ аймгууд ТЗ-ны албан хаагчдын цалинг нэмэгдүүлж чадахгүй.

Монгол Улсын төсөв бол нэг айлын төсөв. Шинэ хүүхдүүдтэй болсон тул урсгал зардал нэмэгдэж, зарлага 1,5 их наядаар нэмэгдэж орж ирж байгаа юм байна. 

Гишүүдийн тойрогтоо зарцуулах мөнгө танагдсан. Хөрөнгө оруулалт дээр шүүмжлэх зүйл байна. Угтаалцайдам сумын сургуулийн барилга гэхэд л мэргэжлийн хяналтын дүгнэлт гараад "Ашиглах боломжгүй" болсон. Мөн Баян сумын эмнэлэгийн барилга байна. Зайлшгүй шинэ эмнэлэг барихаар дараалалд орсон ч төсөвтгүй гээд хасагдлаа. 2024 оны төсвийг хүлээх нь. Эрэмблэх байсан юм.

ХАА-н гаралтай түүхий эд боловсруулалтыг нэг шат ахиулна гэсэн хэрнээ малчдын хүлээлттэй байсан "Дарханы арьс ширний үйлдвэрийн цогцолбор"-т 2023 оны төсөвт  нэг ч төгрөг тавиагүй байгаа зэрэг нь ам, ажлын зөрүүтэй харагдаж байна. 

Монгол Улс 0-18 насны 1 сая 277 мянган хүүхэдтэй. 100 мянган төгрөг өгөхөд 1,4 их наядын төсөв шаардлагатай. Гэтэл энэ мөнгийг танах гэж байна. АН-ын анх гаргаж ирсэн бодлогоор бол улс халамж өгч буй хэрэг биш уул уурхайгаас олж буй баялагыг иргэддээ тэгш хуваарилах арга байсан. 67 орчим тэрбум төгрөгийн хэмнэлт л орж ирэх юм билээ. Уул уурхайн ашиг малтмалын нөөц ашигласны төлбөрөөс жаахныг авахад л нөхөх боломж байсан. 

Хүүхдийн мөнгийг халамжийн чиглэлд оруулсан байна. Төрийн бодлого богино хугацаанд савлаж, гуйвж байна.

Угтаал-Цээл-Заамарын 122,4км автозамыг барихад бага төсөв тавигдсан. Улаанбаатарын иргэдийн өсөлт тэлэлт Төв аймагт дарамт болж ирж байна. "Алтыг нь авсан юм бол авдарт нь" гэдэг шиг Төв аймагт төсөв тавьж өг гэх саналыг Засгийн газарт тавьж байж Хөшигийн хөндийн хөрөнгө оруулалт, Төв аймгийн эрчим хүчний 110квт шугам гэх мэт хөрөнгө тавиулсан. Гэвч хүссэн хэмжээнд биш байна.  

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.