СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-10-19

🔴 М.Оюунчимэг: Хүүхэд хамгааллын мөнгийг бууруулж болохгүй, зарцуулалтад онцгой анхаарах ёстой

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

2023 оны төсөвт хүүхэд хамгааллын чиглэлд хичнээн төгрөг суулгасан талаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэгээс тодрууллаа. 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: 

- 2017 оны төсөвт Хүүхэд хамгааллыг чиглэлийн мөнгөн дүнг 800 сая төгрөг болгож байсан.Тухайн үед төсөв ийнхүү буурснаар хүүхдийн эсрэг үйлдэгдэх гэмт хэрэг нэмэгдэж байсан. Харин хүүхэд хамгааллын төсвийг эмэгтэй гишүүд бид уриалж дараа дараагийн жилүүдэд 1 тэрбум, 6 тэрбум ,8 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлээд явж ирсэн. Ингэснээр хүүхэд хамгааллын баг ажиллуулах боломжийг гаргаж өгсөн, мөн хүүхдийн байцаагчийн тоог нэмэгдүүлсэн. Харин

Халамжаас хөдөлмөрт шилжих асуудлаа шийдэхийн тулд хөдөлмөр эрхлэх ухаалаг бодлогоо бид бий болгосон байх ёстой. Ирэх жилийн төсөвт яг хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд хэдэн төгрөг зарцуулах нь тодорхойгүй байна. Иймд бид НББХ-ны хуралдаан дээр хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд зарцуулах мөнгөн дүнгээ тодорхой оруулж ирэхийг яриад явж байна. Дээрээс нь халамж нэн шаардлагатай иргэддээ очиж байгаа эсэх судалгааг яаралтай гаргахыг хүссэн. Статистик мэдээллээс харахад нэн ядуу иргэд 27 хувь, ядууралд өртөх эрсдэл өндөр иргэд 14 хувьд хүрчихээд байна. Халамж үр дүнгээ өгдөг байх хэрэгтэй, зөв хүнээ олж олгогддог байх ёстой.

2013 оноос нэг ч технологийн шинэчлэл хийгээгүй эмийн шинжилгээний лабораторийн технологийн шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатай боловч төрийн хэмнэлтийн хуулиар шинэ хөрөнгө оруулалт хийхгүй гэж байна. Энэ бол шинэ хөрөнгө оруулалт бус 2020 оноос хойш яригдсан асуудал.Ийм зайлшгүй шаардлагатай хөрөнгө оруулалтуудаа төсөв дээр хэлэлцээд, ажил хэрэг болгох шаардлагатай гэж үзэж байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.