СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-10-19

🔴 Б.Цогтгэрэл: Яам, ТӨХК, ашгийн бус ТББ-уудад өгдөг асар их мөнгийг болиулахаар лобби хийнэ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
1 жилийн өмнө

Төсөв-2023 олон нийтийн хэлэлцүүлэг Төрийн ордонд өнөөдөр болж байна. Хэлэлцүүлэгт оролцож байгаа зарим иргэдээс ирэх оны төсөвт ямар санал хүргүүлэх хүсэлтээ байгааг тодрууллаа. 

Иргэн Б.Цогтгэрэл:

- 2023 оны төсөв шүүмжлэх зүйл ихтэй, өмнөх жилүүдэд хийж хэрэгжүүлж чадахгүй байсан зүйлсийг хийсэн чадсан ч харагдаж байна. Иргэн хүний хувьд өнөөдрийн хэлэлцүүлэгт нэг саналтай ирсэн. Тус саналыг УИХ-ын гишүүд дэмжинэ гэж найдаж байна. Монгол улсын ТӨҮГ, ТӨХК-иуд, бүх шатны удирдах байгууллагууд зэрэг төрийн байгууллагаас татвар төлөгчдийн мөнгөнөөс асар их хэмжээний мөнгийг төрийн бус байгууллага руу шилжүүлдэг энэ асуудлыг нэн яаралтай зогсоохыг хүсэж байна. 2023 оны төсвийн жилээс энэхүү үйл ажиллагааг болиулах асуудлыг хөндөж байна. Манай төрийн захиргаа, ТӨҮГ-аас их хэмжээний мөнгийг ТББ-ын дансруу шилжүүлсэн баримтыг би цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд ил гаргаж тавьсан.

Төрийн бус байгууллагууд ашгийн бус гэдэг утгаараа татвар огт төлдөггүй. Өөрсдийн орлогоо татварт илтгэдэггүй, тайлагнадаггүй. Жирийн иргэн 450 мянган төгрөгийн цалинтай иргэн 45 мянган төгрөгийг хүн амын орлогын албан татварыг төлж  байхад хэдэн тэрбум төгрөг төрөөс авч байгаа тэд татвар төлдөггүй юм бэ гэдэг асуудлыг тавьж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.