СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Өмчилсөн газраа зориулалтын бусаар ашиглаж байгаа 493 иргэн байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Нийслэлийн нутаг дэвсгэрт өмчилсөн газрын ашиглалтын байдлыг танилцууллаа.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль 2002 онд батлагдаж, 2003 оноос газар олгож эхэлсэн. 2003-2022 онд нийслэлд 205.531 иргэн газар өмчилжээ. Тэдгээрийн газар ашиглалтын байдалд судалгаа хийхэд 2273 иргэн өмчилсөн газраа зориулалтын бусаар ашиглаж байна. Үүнээс байгаль орчны тэнцвэрт байдлыг алдагдуулах магадлалтай юм. Иймд холбогдох хууль, тогтоомжийг үндэслэн өмчилсөн газраа зориулалт бусаар ашиглаж байгаа иргэдэд мэргэжлийн байгууллагын хяналт, шалгалт хийж, холбогдох арга хэмжээг авах саналтай байгаагаа Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг танилцууллаа.  

 

Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, гишүүдийн саналыг тусган дээрх 493 иргэний газар ашиглалтын байдалд хяналт, шалгалт хийж, холбогдох хууль, журмын дагуу арга хэмжээ авч ажиллахыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргад даалгасан юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.