СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2022-10-19

"Новартис аксес" хөтөлбөрийн хүрээнд 16 төрлийн эмийг нэг ам.доллароор нийлүүлнэ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Монгол Улсын Засгийн газар, Швейцар Улсын Засгийн газрын хоорондын хамтын ажиллагааны хүрээнд "Новартис аксес" хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тохирсон билээ.

Тус үйл ажиллагааг хэрэгжүүлэх ажил 2019 онд эхэлсэн бөгөөд 2022 оны хоёрдугаар сард ЭМС-ын А/120 дугаар тушаалаар 24 нэрийн эмийн импортын лицензийг олгож байсан ба 2022 оны зургадугаар сард ЭМС-ын А/332 дугаар тушаалаар дотоодын компаниудад импортын лицензийг олгож, ЭМДЕГ-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан.

Тэгвэл Монгол Улсын Хүний эмийн зөвлөл хуралдаж, "Новартис аксес" хөтөлбөрийн хүрээнд нэн шаардлагатай байгаа эмийн жагсаалтад орсон олон улсын нэр хүндтэй компанийн 16 төрлийн эмийг манай улсад бүртгэжээ.

"Новартис аксес" хөтөлбөр нь Швейцар Улсад төвтэй, "Новартис" компаниас хөгжиж байгаа улс орнуудад хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр юм. Хөтөлбөр нь нийгмийн эрүүл мэндийг дэмжих, олон эмчлүүлэгчид хүрч үйлчлэх боломжийг бий болгох, Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хангаж, халдварт болон халдварт бус өвчнийг бууруулахад дэмжлэг үзүүлэх, Бага болон дунд орлоготой улсуудад эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах тал дээр тодорхой байр суурьтай хамтран ажиллах зорилготой юм.

Энэ хөтөлбөрийн хүрээнд Монголд төдийгүй дэлхийд нас баралтын 75-аас дээш хувийг эзэлж буй халдварт бус өвчлөлийг бууруулахад чиглэсэн хөтөлбөрийн хүрээнд 5 жил үргэлжлэх гэрээ байгуулаад ажиллаад байна. 

Дээрх хөтөлбөрт хамрагдсанаар Монгол Улс жилд дунджаар ЭМДС-ын 9 гаруй тэрбум төгрөгийг хэмнэх боломж гарч байна.

"Новартис аксес" хөтөлбөрт хамрагдах эдгээр эм нь ДЭМБ-аас зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад орсон. Монгол Улсад хамгийн олон удаа жороор олгосон эдгээр эмийг үйлдвэрийн үнээр авч албан ёсоор бүртгэж авснаар хөнгөлөлттэй үнээр улс орон даяар худалдаалагдах боломж бүрдсэн.

ЭМДЕГ, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, эм ханган нийлүүлэх газруудад өнөөдрөөс эхлэн тодорхой чиглэлүүдийг хүргүүлнэ. Ингэснээр эдгээр эм улс орон даяар бүх эмийн сангаар тэгш хүртээмжтэй хүргэгдэж, иргэд, даатгуулагчид хөнгөлөлттэй, өргөн хэрэглэгдэх 16 нэр төрлийн эмийг хямд үнээр авах боломж бүрдэж байна.

Хөтөлбөрт хамрагдсан 16 нэр төрлийн эм нь эмийн хатуу зохицуулалттай Австри, Герман, Польш, Словени, Испани, Швейцар зэрэг 6 оронд үйлдвэрлэгдсэн.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.