Соёлын яамнаас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Монголын сургуулиас гадуурх сургалтын Санрайс холбоотой хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн соёлын амьдрал дахь оролцоог тодорхойлж, соёл, урлагийн үйлчилгээ, уран бүтээлийг хүртээмжтэй болгох боломжуудыг нээх зорилгоор “Соёлын бодлого ба тэгш хүртээмж” хэлэлцүүлгийг МУИС-ийн номын санд зохион байгуулжээ.
Хэлэлцүүлгийг Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Оюунбилэг нээж үг хэлэв. Хэлэлцүүлэгт “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чиглэлээр төрөөс авч хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагаа”, “Бүх нийтийн соёлын боловсрол ба тэгш хүртээмж” сэдэвт илтгэлүүд тавигджээ. Мөн Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Шүхэр” нэгдсэн ерөнхий зөвлөл, МДИСУХолбоодоос сайн туршлагын талаар танилцуулга, мэдээлэл өгчээ.
“Хөгжлийн бэрхшээлтэй иргэд соёл, урлагийн үйлчилгээнд хамрагдаж, уран бүтээл ашиглах, туурвихад тулгамдаж буй асуудал”, “Соёлын салбарын үйлчилгээ, уран бүтээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх нь” сэдвээр оролцогчдын дунд хэлэлцүүлэг өрнүүлсэн байна.
Хэлэлцүүлгийг дүгнэж Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын Тамгын газрын дарга Ц.Нямсүрэн үг хэлсэн бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн соёлын амьдрал дахь оролцоог тодорхойлж, соёл, урлагийн үйлчилгээ, уран бүтээлийг хүртээмжтэй болгох зорилгын хүрээнд тус агентлагийн зүгээс хийж хэрэгжүүлж байгаа ажлууд, Бэрх биш ээлтэй аяныхаа талаар товч мэдээлэл өгчээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.