ОХУ-ын өмнөд хэсгийн Ейск хотын орон сууцны хороололд цэргийн нисэх онгоц осолдож, барилга мөргөсний улмаас 13 хүн амиа алдаж, 19 хүн шархаджээ.
Тус улсын Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр, өнгөрөгч даваа гаргийн орой сургуулилтын нислэг үйлдэж байсан Су-34 сөнөөгч бөмбөгдөгч онгоцны нэг хөдөлгүүрт гал гарсан бөгөөд улмаар орон сууцны хороололд осолдох үеэр түлш нь шатсан байна. Харин нисгэгчид нь онгоц осолдохоос өмнө шүхрээр бууж амжсан аж.
Video showing locals in Yeysk discovering the ejected pilot and asking, “They shot you down, yeah?” and he says, “No.” https://t.co/VpNjLklKxL pic.twitter.com/EvhOCrTOEp
— Kevin Rothrock (@KevinRothrock) October 17, 2022
Уг сөнөөгч онгоцны мөргөсөн орон сууцны барилгын таван давхар нь галд автаж, онцгой байдлын албаныхан газар дээр нь ажиллаж байгаа ба аврах ажиллагааны явцад 68 хүнийг аварсан гэжээ. Мөн ойролцоох ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг нүүлгэн шилжүүлсэн байна.
Одоо Краснодарын хязгаарын захирагч ослын газарт хүрэлцэн ирж, нөхцөл байдалтай танилцаж байгаа ба бүс нутгийн гал түймэр унтраах бүх албыг дайчилсан гэсэн юм. Мөн ОХУ-ын Мөрдөн байцаах хорооноос эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөгчдөө ослын газар руу илгээсэн гэж мэдэгдсэн байна.
Ейск нь Украины өмнөд хэсгийн Оросын эзэмшилд орсон нутаг дэвсгэрийн ойролцоо байрладаг ба Оросын тэнгисийн цэргийн нисэх хүчин тус хотыг сургалтын томоохон бааз болгон ашигладаг аж.
Эх сурвалж: BBC, TASS
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.