Монгол улсын Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр сэтгүүлчидтэй зангиагүй уулзалт хийж, Шадар сайдын ажлын албанд харьяалалтай Стандартчлал, хэмжил зүйн газрын өнөөгийн нөхцөл байдал болон Монгол улсад стандартыг хэрхэн мөрдүүлэх талаар байр сууриа илэрхийллээ.
Монгол улсын Шадар сайд С.Амарсайхан:
-Стандартчлал, хэмжил зүйн газар боловсон хүчний дутагдалд орсон. 90 жил ашиглаж байгаа тоног төхөөрөмж бий. Үндсэнээ сүүлийн 30 жил орхигдоод байгаа салбар. Иймд энэ салбарыг онцгойлон анхаарч үзэх шаардлагатай байна.
Махны экспорт явагдаж байгаа. Хавар бөөн асуудал үүсгэсэн махны үйлдвэрүүдийн зөвшөөрлийг он дуустал олгохгүй. Стандарт шаардлага хангасан үйлдвэрүүдийн үйл ажиллагаа хэвийн, махны экспорт хийгдэж байгаа.
МХЕГ-ыг татан буулгаж байгаа. Стандартыг мөрдүүлдэг хэлтэс нь Стандартчлал, хэмжил зүй рүү, хүнсний хяналтын хэлтэс нь ХХААХҮЯ руу гэхчлэн орон тооны давхардалгүй явж байгаа гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.