Хөвсгөл аймаг дахь “Бэлтэс мөрөн” ХХК-д холбогдох залилангийн хэргийн талаар хохирогчид мэдээлэл хийлээ.
Иргэн Д.Бямбаа:
-“Бэлтэс мөрөн” ХХК-ийн залилангийн хэрэгт 2500 иргэд цаана нь 15 -20 мянган хүний асуудал яригдаж байна. АТГ, Цагдаа, Засгийн газарт өнгөрсөн есдүгээр сард өргөдөл гомдол өгсөн. Хөвсгөлөөс хохирогчдын төлөөлөл болох 40 гаруй хүн ирээд байна. Тус хэрэгт хэдэн хэдэн асуудал онцгой анхаарал татаж байгаа юм. Тодруулбал, аймгийн мөрдөн шалгах ажиллагаа явуулах ёстой цагдаа нар, Мөрдөн байцаах албаны дарга н.Гантулга ажил хийгээгүй. Тэгсэн атал шалгалт явуулахад зөрчил байгаагүй гэж мэдээлсэн. Асар их мөнгө, эрх ашиг хөндөгдөж байгаа тул би айж байна. Энэ нийгмийн золиос болохыг хүсэхгүй байна. Төр иргэдээ хэлмэгдүүлж, иргэдээ хэлмэгдүүлдэг луйварчдын бүлэглэл болсон байна. Хөвсгөл аймагт хоёр дахь удаагийн Анод банк бий болох нь. Энэ хэргийг УИХ анхааралдаа аваасай гэж хүсэж байна.
“Бэлтэс мөрөн” компанид мөнгөө хийгээд хохирсон иргэд сүүлийн нэгээс хоёр сард болсон байна. Шалгасан нэр зүүж үйл ажиллагаа нь хэвийн байна гэсэн нь иргэдэд итгэл үнэмшил төрүүлсэн байгаа юм. Эмзэг бүлгийн ээжүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, малчид гээд бүх л хүмүүс өндөр хүүтэй зээлийг банк, банк бус санхүүгийн байгууллагаас авч хэдэн саяар аваад хохирчихоод байна. Иргэдийн дархлаа болгоомжлолыг үгүй хийсэн гэж бид үзэж байгаа. Үнэхээр хууль хяналтын байгууллага иргэдэд сэрэмжлүүлэг мэдээлэл тухайн үед өгсөн бол иргэд ингэж их хэмжээгээр хохирохгүй байх байсан. Цагдаагийн байгууллагаас хяналт шалгалт данс, байранд нэгжлэг хийхэд нэг ч төгрөг олдоогүй гэж хэлээд сууж байна.
Бид хардах эрхээ эдэлж байна. Тэр их хэмжээний мөнгө ингээд ямар ч ор сураггүй алга болох ёсгүй.
Хохирсон иргэдийн төлөөллүүд:
-"Бэлтэс мөрөн" компани Завхан аймагт үйл ажиллагаа явуулах гэж байхад Засаг дарга нь эсэргүүцэж болиулсан байдаг. Харин манай аймгийн Засаг даргын хувьд энэхүү бизнесийг яагаад орон нутагтаа ажиллуулах боломж олгосон юм бэ гэдгийг асуумаар байна. Төрийн хяналт шалгалтад итгэсний улмаас ингэж ихээр иргэд хохирчихоод байна. Хэргийн мэдээлэл ямар шатад байгааг хохирогчид бид мэдэх шаардлагатай байна. Энэ хэрэгт холбоотой 13 үл хөдлөх, 11 автомашин байгаа гэж байгаа ч үүнээс хэдийг нь мөнгө болгож бидний хохирлыг барагдуулах нь ойлгомжгүй хэвээр байна.
Зарим иргэдийн хэлж байгаагаар биднийг хохироосон тус этгээдүүдийн хамаатан садангууд Хөвсгөлд дахин үйл ажиллагаа явуулах гээд иргэдэд мөнгө тараана гэж яриад явж байна.
Хөвсгөлийн иргэдийг нийгэм, олон нийт элдвээр хэлж, доромжилж байна. Бид гай ч хийгээгүй, гавьяа ч байгуулаагүй. Энэ хүмүүс хэнд ч гай болоогүй өөрсдийн мөнгийг буцааж авахыг л хүсэж байна. Хууль шүүхтэй улс юм бол иргэдийнхээ мөнгийг буцааж олгоход нь туслах ёстой.
Хөвсгөлийн иргэд ингэж олон тоогоор хохирчихоод АТГ-т 300 гаруй хүний гарын үсэг зураад өргөдөл гаргахад тэдний өргөдлийг авахаас татгалзсан. Хохирогч бидний зүгээс өнөөдрийн хэвлэлийн хурлаараа ТЕГ, ХЗДХЯ, УИХ-ын ХЗБХ-ноос Бэлтэс мөрөн компанитай холбоотой энэ асуудалд тусгай ажлын хэсэг гарах ёстой гэж үзэж байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Төрийн гэхээсээ төрсөн биений шуналын асуудал.хохирсон гд байгаа хүмүүс хялбархан аргаар хэдэн төгрөгөө дор хаяж нэг нугалаад авчих гсн шунал л бсан.дороо хүн элсүүлдэг ямар ч бизнес эрхлэдэггүй компани бол луйвар гэж бодчих жаахан ч гсн ухаан бсан бол өнөөдөр ингээд суухгүй блаа.харамсалтай нь хамаг ухаан нь шуналын галд шатчихсан.цагдаа засаг даргын газраас зөндөө сануулж тв-р их ярьсан даа.даанч та нар тоосонгүй.шунал бол аймаар зэвсэг.тэр зэвсгээр луйварчид тоглолтоо хийдэг юм даа
Аль эртнээс анхааруулаад байхад бид өөрсдийн амьдралыг өөрсдөө шийдээд аваад явах гэж байхад төр хөндлөнгөөс нэмэр болохгүй мөртлөө оролцоод байх юм. Банк барьцаа урьдчилгаа нэхээд зэнл өгдөггүй.Бид энэ хавьдаа мөнгөө оруулаад өсгөж аваад төрийн тусламжгүй сайхан амьдрах гээ байхад бүү саад бол нтр гээд л байцгаасан биз дээ. Хохь нь ээ. Шунал ихэдвэл шулам болно. Тар засагт ямарч падлий байхгүй. Битгий шуналтаж байж мөнгөа луйвардуулчихаад албатай юм шиг төр засаг дарамтлахд бай