СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Х.Лхагвасүрэн: Осолд орсон цэргүүдээс энэ жил өнжих хүсэлтэй бол буцаах шийдвэрийг гаргасан

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

Хил хамгаалах байгууллагад хүний амь үрэгдсэн, эрүүл мэндээрээ хохирсон осол, зөрчил дахиад л гарлаа. Энэ удаа 2022 оны II ээлжээр хилийн цэргийн ангид хуваарилагдсан шинэ цэргүүдийг тээвэрлэж явсан автомашин онхолдсон талаар бид өчигдөр /2022.10.17/ мэдээлсэн. 

Уг мэдээллийг тодруулж Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагч, бригадын генерал Х.Лхагвасүрэн дараах тайлбарыг өглөө.

Тэрбээр "Өчигдөр /2022.10.17/ 14.00 цагийн үед ХХЕГ-ын харьяа 0306 дугаар анги Хэнтий аймгаас цэрэг татаж, Дорнод аймаг руу явж байсан. Машинд нэг офицер, нэг ахлагч, 15 цэргийн албан хаагч байсан.

Түмэнцогт сумаас 40км орчим газарт зам тээврийн осол гарсан. . Машинд явсан дөрвөн цэргийн толгой хагарч, хоёр цэрэг гэмтэл авсан. Урьд шөнө манай эмнэлгийн яаралтай тусламжийн бүлэг газар дээр нь ажиллаж, Хэнтийн нэгдсэн эмнэлэг дээр үзлэг хийсэн. Хоёр цэргийн албан хаагч хүзүүний зөөлөн эдийн гэмтэл авсан. Цаашдаа тэр эмнэлэгтээ эмчлүүлэх боломжтой гэсэн.

Цэргүүдийг тээвэрлэж явсан машины хувьд 2008 онд Монголд орж ирсэн, Хятад улсад үйлдвэрлэсэн машин байсан. Ер нь цэрэг тээвэрт тэвштэй машин ашиглахыг сүүлийн үед хориглож буй. Нэгэн зэрэг олон тооны цэргийг халж, шинээр татах ажиллагаанд тээвэр хүрэлцэхгүй байгаа нь үнэн.

Мөн өнгөрсөн ням гаригт зургаан цэрэг тээвэрлэж явсан "Пургон" машин хажуулдаж, зургаан цэрэг явсан ч гэмтэл бэртэл аваагүй. Цэрэг тээврийн ажил онцгой ажил. Бид маш хариуцлагатай хандах ёстой. Гэсэн хэдий ч зам хол, хүйтэн болж байгаа учраас хээр хоноод явах тохиолдол ч бий. Хилийн застав дээр машин тэрэгний асуудал хүнд байгаа. Сүүлийн жилүүдэд бага багаар шийдвэрлэж байгаа. Ирэх онд хилийн заставын парк шинэчлэлийг хийх болов уу.

Нийт 170 гаруй заставтай. 1200 гаруй хуучны машинтай. Ихэнх машины ашиглалтын хугацаа дууссан. Өдөрт 6000 мянган хилчид хилийн манаанд явж байгаа. Ихэвчлэн явган, морь, тэмээтэй явдаг. Техникийн хүчин зүйл байгаа ч албан хаагчдын хариуцлагын асуудлыг авч хэлэлцэнэ. Эмнэлгийн машин бас цувааг дагаж явдаг.

Осолдсон машины хувьд 30км/ц хурдтай явж байсан юм билээ. Цэргүүд хоёр цаг тутам хооллож, бие засдаг. Оройн 22.00 цаг болбол цааш явахгүйгээр тэр газраа хонодог. Цэргүүдийн ар гэрт мэдээлэл өгч, эмнэлэгт эргэлт оруулж байгаа. Цэргийн албан хаагч энэ жил өнжих хүсэлтэй бол буцаах шийдвэрийг гаргасан" гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Zochin
2 жилийн өмнө
192.82.86.35

Urgelj ongorson hoino ni dongosch bhaa boli ter ikh idej uusan mongonoosoo parkaa shinechlehgui uliigee hiij suuj bdg targan darga nar ve

Llmööö Llmööö
2 жилийн өмнө
84.132.146.18

Umhii deed dood novshnuud uursduu idej bayjaad uls ni hugjihgui buh ym hotsrogdood niitiin teever zam teever emneleg uilchilgee geed 00 yaj hugjuh ym boldoo

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.