ОХУ, Украин, Беларусын тамирчид төрийн дууллаа эгшиглүүлэх эрхтэй боллоо

Сурталчилгаа
ОХУ, Украин, Беларусын тамирчид төрийн дууллаа эгшиглүүлэх эрхтэй боллоо

Олон улсын боксын холбооноос ОХУ, Беларус мөн түүнчлэн Украины боксчид олон улсын тэмцээн уралдаанд түрүүлсэн тохиолдолд өөрийн улсын төрийн дууллыг эгшиглүүлэх эрхийг олголоо. 

Олон улсын боксын холбоо нь улс төрөөс ангид байж тамирчдад өөрийн харьяаллаас үл хамааран тэмцээн уралдаанд эрх тэгш оролцох, аливаа тамирчныг иргэншлээр нь ялгаварлан гадуурхаж болохгүй хэмээн мэдэгдсэн байна. Энэхүү шийдвэрийн хүрээнд ОХУ болон Беларусын боксчид өөрийн улсын туган дор тэмцээн, уралдаанд оролцож хэрэв алтан медаль хүртвэл төрийн дууллаа эгшиглүүлэх эрхтэй болсон юм. Тус холбоо нь олимпын төрөлт спортын олон улсын холбоодуудаас ОХУ, Беларуст тавьсан хоригоо цуцалж буй анхны холбоогоор нэрлэгдэж байна. 

Харин энэ оны есдүгээр сарын 23-ны өдөр тус холбооны удирдах зөвлөлөөс Украины боксын холбооны гишүүнчлэлийг түдгэлзүүлсэн ч тамирчдыг нь тэмцээн уралдаанд оролцох эрхтэй хэвээр үлдээсэн байна. Ингэхдээ Украин боксчид "IBA Ukrainian Team" буюу "Олон улсын боксын холбооны Украины баг" нэрийн дор тэмцээнд оролцон ба алтан медаль хүртсэн тохиолдолд Укрианы төрийн дууллыг эгшиглүүлэхийг зөвшөөрсөн байна. 

2020 оноос олон улсын боксын холбооны Ерөнхийлөгчөөр ОХУ-ын иргэн Умар Кремлев ажиллаж байна. Түүнийг ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины тун ойрын хүн хэмээн яригддаг ба ОХУ-ын боксын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, гүйцэтгэх хорооны гишүүнээр давхар ажилладаг байна. 

1904 онд Олимпын наадмын хөтөлбөрт багтах болсон боксын спорт нь 2028 оны Лос-Анжелесийн наадмын үндсэн хөтөлбөрт багтаагүй ч олон улсын боксын холбоо "засаглал, санхүүгийн ил тод, тогтвортой байдал, шүүгч, шүүлтийн шударга байдал зэрэг асуудлуудаа шийдвэрлэсэн бодит алхам хийсэн тохиолдолд эрхийг нь сэргээх талаар хэлэлцэх боломжтой" хэмээн олон улсын олимпын хорооноос мэдэгдээд буй юм. 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
  1. Зочин

    Наад Олон Улсын Сонирхогчидын Боксын Дэлхийн Холбоог чинь ОУОХ-ноос хөөцөн шүү дээ. Олимпод наад Холбоо чинь одоо ямарч хамаагүй. Парисын Олимпийн Наадамд боксыг Олимпийн хороо өөрөө зохион байгуулна. Харин дараагийн Олимпоос Бокс ахиж Олимпод үүрд орохгүй болсон. Юм бичихдээ жаахан ч гэсэн мэдлэгтэй бичмээр байнааа

Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0