СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

100 сая төгрөгийн хахууль авсан Баянхонгор аймгийн удирдлагуудын хэргийг прокурорт шилжүүллээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
2 жилийн өмнө

Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, Засаг дарга Г.Батжаргал тэргүүтэй албан тушаалтнуудад холбогдох хэргүүдийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т шилжүүллээ.

Тус хэлтсийнхэн сарын 10-14-нд эрүүгийн 726 хэрэгт мөрдөн байцаалт явуулснаас найман хэргийг шүүхэд шилжүүлэх, дөрвийг нь хаах саналаа илэрхийлж прокурорын хяналтад хүргүүлсэн аж. Уг найман хэрэг дунд дээрх аймгийн удирдах албан тушаалтнуудын хэрэг багтсан юм.

Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга асан, өдгөө төлөөлөгчөөр ажиллаж буй Ц.Отгонбаяр, Засаг дарга байсан Г.Батжаргал, ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Ихбаяр, “Эко грийн ланд” ХХК-ийн захирал З.Эвлэгсайхан нарт холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн нэмж шалгаж дууссан аж.

Засаг дарга, ИТХ-ын дарга тэргүүтэй албан тушаалтнууд бүлэглэн 2017 оны зургадугаар сарын 21-нд Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Идрэн багийн Иргэдийн нийтийн хурлаас болон аймгийн Засаг даргын захирамжийн дагуу байгуулагдсан ажлын хэсгийнхэн ч дэмжээгүй, Хөшөөт гэх газарт нөхөн сэргээлт хийлгэх, орон нутагт хандив өгүүлэхгүйгээр З.Эвлэгсайханаас 100 сая төгрөгийг хахууль авсан хэрэгт холбогдсон билээ.

Тэдэнд холбогдох хэргийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнгөрсөн жил нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорын хяналтад буцаагаад байсан юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.