СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Финланд улстай цар тахлын дараах эдийн засгийн харилцааг сэргээх талаар хэлэлцжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Финландын Засгийн газар хоорондын комиссын арвандөрөвдүгээр хуралдаан 10 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотноо болжээ.

Хуралдааныг Монголын талаас Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Финландын талаас Гадаад хэргийн яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа хариуцсан Төрийн нарийн бичгийн дарга Нина Васкүнлати нар тэргүүлсэн байна.

Хуралдаанаар талууд хоёр орны найрсаг харилцааг бэхжүүлэх, цар тахлын дараах эдийн засгийн харилцааг сэргээх, ялангуяа, худалдаа, хөрөнгө оруулалт, байгаль орчин, ойн аж ахуй, сэргээгдэх эрчим хүч, соёл, боловсрол, мэдээллийн технологи, уул уурхай зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцаж, уулзалтын дүнгээр хамтарсан протокол байгуулсан аж.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.