Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөний эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн өнгөрсөн шуурхай зөвлөгөөнд өгсөн үүрэг, даалгаврын биелэлтийг танилцуулав.
Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбат “195 тохижилтын ажил хийж байгаагаас шинэ 91, он дамжин хэрэгжих 104 ажил байна. Өнөөдрийн байдлаар хийж байгаа ажлууд 67 хувийн гүйцэтгэлтэй байгаа. Тухайлбал, жишиг гудамжны ажил 49, дугуйн замын ажил 87, явган зам, гүүрний ажил 72, эмнэлгийн гадна тохижилт 80, цэцэрлэг, сургуулийн тохижилт 85, хүүхдийн тоглоомын талбай 81, хөл бөмбөгийн талбай 60, орон сууцны хороолол дундах тоглоомын 22 талбай 76, шинээр ашиглалтад орох сургууль, цэцэрлэгийн тохижилт 95, сагсан бөмбөгийн талбай 41 хувийн гүйцэтгэлтэй байна. Томоохон тохижилтын ажлаас дурдвал, АСЕМ-ийн тохижилт 90 хувь, ариун цэврийн байгууламжийн асуудлыг шийдчихвэл энэ долоо хоногтоо 100 хувь ашиглалтад орох боломжтой. Дугуй цагааны тохижилтын ажлын гүйцэтгэл 90 гаруй хувьтай, ариун цэврийн байгууламжийн ажил 70 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна. Богд хааны ордон музейн гадна тохижилт 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй, энэ долоо хоногт дуусган, комисст хүлээлгэн өгнө” хэмээн ярилаа.
Хот тохижилтын газрын дарга Б.Мөнхцэцэг “Нийслэлийн Засаг даргын 12 захирамжийн хүрээнд 90-ээд ажил хийж байна. Захирамжийн хэрэгжилт 70 хувьтай байгаа. Барилгын хөгжлийн төвөөс магадлан хийж байж, Улсын комисс хүлээж авна. АСЕМ, Дугуй цагаан, Богдын музейн тохижилтын ажлыг Улсын комисс хүлээж авахад бэлэн болсон” хэмээв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.