СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Киев хот Оросын камиказе нисгэгчгүй онгоцнуудын халдлагад өртжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Украины нийслэл Киев хот өнөөдөр өглөө Оросын камиказе дрон буюу нисгэгчгүй онгоцнуудын цохилтод өртсөнийг орон нутгийн эрх баригчид мэдээлэв.

гэж Киев хотын дарга Виталий Кличко хэлсэн байна. Мөн орон сууцны бус нэг барилгад гал гарсан бөгөөд онцгой байдлын албаныхан болон түргэн тусламжийн эмч нар газар дээр нь ажиллаж байгаа гэсэн юм.

Одоогоор хүний амь нас хохирсон явдал бүртгэгдээгүй байгаа ч Шевченковский дүүрэгт өнгөрсөн долоо хоногт болсон халдлагуудын улмаас 19 хүн амиа алдаж, 100 гаруй хүн шархдаад байгаа билээ.

Украины цэргийн албаныхны тодорхойлсноор, камиказе дрон нь пуужингаас хямд бөгөөд боловсронгуй бус ч эх газар дээрх байг сүйтгэхдээ үр дүнтэй байдаг аж. Тэгвэл Европын Холбооны Гадаад хэргийн сайд нар өнөөдөр Люксембургт уулзах үеэрээ Украины 15 мянган цэргийг сургах, мөн Киевт дахиад 500 сая еврогийн зэвсгийн нэмэлт тусламж илгээх талаар тохиролцох төлөвтэй байгааг "Ройтерс" агентлаг мэдээлжээ.

Ташрамд дурдахад, бол энэ нь Москвагийн есдүгээр сарын 21-нд гаргасан 5,937 гэх албан ёсны тооноос хамаагүй өндөр үзүүлэлт юм.

Эх сурвалж: The Guardian

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
202.126.90.24

Оросод камиказе нисгэгчгүй онгоц байхгүй Иранаас авсан хэдэн онгоцоор дайтаж байгаа. Орос тийм камиказе онгоц үйлдвэрлэж чадахгүй учраас Иранаас гуйлгаар авсан хэдэн камиказе онгоц бий тэд нь маш хоцрогдсон технологи Украин агаараас эсэргүүцэх систем сул учраас өртөж байгаа ба удахгүй Гериан Франц Америкаас Агаараас эсэргүүцэх систем авч агаарын хилээ хаана

Зочин
2 жилийн өмнө
192.82.72.13

Тэр ч үнэн байх шүү

Зочин
2 жилийн өмнө
66.181.180.181

Украйн ялаад байгаа гэсэн.Юу болоод бн аа?! Киев чинь Украйны нийслэл биз дээ?? Сумгүй болцон гээд байсан. Сумгүй дрон тоглоом л биз дээ??

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.