СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2022-10-17

2030 он гэхэд хорт хавдрын эсрэг вакцин гаргаж авна гэв

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Коронавирусийн цар тахлын эсрэг хамгийн амжилттай вакцинуудын нэгийг бүтээсэн Германы "BioNTech" компанийн үүсгэн байгуулагчид 2030 он гэхэд хорт хавдрын эсрэг вакциныг гаргаж авах боломжтой гэж мэдэгджээ.

АНУ-ын "Pfizer" компанитай хамтран коронавирусийн эсрэг мРНХ вакцин үйлдвэрлэн, дэлхий даяар түгээсэн Угур Шахин, Озлем Туречи нарын сүүлийн үеийн нээлтүүд нь ирэх хэдэн жилд хорт хавдрын эсрэг вакциныг бүтээх итгэлийг төрүүлж байгааг тэд тэмдэглэсэн юм.

Нэг гэр бүлийн хоёр болох судлаачдын хэлснээр, ч дэлхий даяар үүссэн онцгой байдлын улмаас "Ковид-19"-ийн вакциныг гаргаж авсан аж. Тэгвэл энэхүү "Pfizer-BioNTech" вакцины гол цөм болох мРНХ технологийг шинэчилснээр хүний дархлааны систем коронавирусийн оронд хорт хавдрын эсүүдийг устгах боломжтойг Профессор Туречи тайлбарласан байна. 

Түүнчлэн тус компани нь цар тахлын үед мРНХ вакциныг хэрхэн хурдан үйлдвэрлэх талаар туршлагатай болсны зэрэгцээ хүмүүсийн дархлааны систем ийм төрлийн вакцинд хэрхэн хариу үйлдэл үзүүлдэг тухай илүү сайн ойлголттой болсон гэжээ. Мөн коронавирусийн эсрэг вакциныг эрчимтэй хөгжүүлж, хурдацтай нэвтрүүлснээр эмийн зохицуулагчид ч илүү туршлагатай болсныг онцолсон юм.

Одоо "BioNTech" нь хорт хавдрын эсрэг хэд хэдэн вакцины эмнэлзүйн туршилтыг гүйцэтгэж байгаа ба "2030 оноос өмнө" өвчтөнүүдэд тарьж эхлэх боломжтой хэмээсэн байна.

Эх сурвалж: The Guardian

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.