СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2022-10-17

🔴 С.Энхболд: Амаржих газарт ажиллаж байгаа цагдаагийн хүмүүсийг ажлаас чөлөөлнө

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

"Өргөө" амаржих газрын захирал Ж.Энхцэцэгийг ажлаас чөлөөлсөн асуудлаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд тайлбар хийлээ. 

Эрүүл мэндийн сайд С.Энхболд: 

-"Өргөө" амаржих газрын даргатай холбоотой асуудал сүүлийн долоо хоногийн хугацаанд нийгэм ихээхэн шүүмжлэл дагуулаад байна. 10-р сарын 12-ны өдөр тус амаржих газрын захирлыг халах шийдвэр гаргасан. Гэхдээ энэ асуудал нь нийгэмд мэдээлэл тархсанаас болж гарсан шийдвэр биш. ЭМЯ-ны Хяналт, үнэлгээ дотоод аудитын газраас наймдугаар сараас эхлэн хяналт шалгалтыг тус амаржих газарт хийж эхэлсэн. Нийт есөн зөвлөмжийг гаргаж, биелүүлэх чиглэл өгсөн. Өнгөрсөн сарын 20-ны өдөр албаны хүмүүс зөвлөмжийн биелэлтийг шалгасан. Харин есөн зөвлөмжөөс нэг нь биелэгдэж, бусад нь хангалтгүй гэдэг үнэлгээг дахин авсан.

Мөн эмнэлгийн ажилчдын ёс зүйн хороонд ажилчдаас гомдол гаргасан. Тэдний гомдлын дагуу ажилчдаас судалгаа авч, уулзалт хийхэд 14 ёс зүйн заалтыг зөрчсөн байна гэх дүгнэлт гарсан.

Эрүүл мэндийн сайд тухайн байгууллагын дарга нарыг л томилдог. Харин байгууллагын дарга нь дотоод томилгоонуудаа хийдэг. Цагдаагийн дарга хүн эрүүл мэндийн байгууллагад ажиллана гэсэн тодорхойлолт байдаггүй. Ялангуяа Ж.Энхцэцэгийн томилсон цагдаагийн дэд хурандаа П.Эрдэнэцэцэг гэж хүний ажиллаж байсан албан тушаал бол төлөвлөлт хариуцсан дэд захирал. Гүйцэтгэлээр санхүүжиж байгаа энэ үед эрүүл мэндийн байгууллагад боловсрол эзэмшсэн, эрүүл мэнд, эдийн засгийн суурьтай хүн байх ёстой. Сонгон шалгаруулалт явагдаж тус албан тушаалтан сонгогдоно.

Мөн алдаа дутагдал гаргасан ажилтан албан хаагч нарт хариуцлага тооцно. Эрүүл мэндийн яамны харьяанд босоо удирдлагатай болгохыг тулд шууд амаржих газруудыг харьяандаа авсан. Гурван төрөх эмнэлгийг яагаад авсан бэ гэхээр "Өргөө" амаржих, "Хүрээ" амаржих газрын үйл ажиллагаа доголдож байсан учраас. Ер нь иргэдээс ихээхэн гомдол саналууд ирж байна. Цаашид ёс зүйн асуудалд бид хатуу арга хэмжээ авч ажиллана.

Эх баригч эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээнд Засгийн газраас онцгой анхаарал хандуулж байгаа. Бүх байгууллагад аудит, тодорхой хяналт шалгалтыг хийгээд явна.

Ж.Энхцэцэг дарга есөн сар ажиллах хугацаандаа олон ажилтнаа дарамталдаг байсан байна. Тэр дэд захирлынх нь бичлэг байна. Цусыг нь гаргана гэж ярьж байгаа юм. Энэ бол мэдэгдэж байгаа жишээ. Мэдэгдэхгүй өөр олон зүйл байгаа байх.

"Өргөө" амаржих газрын 30 гаруй эмч хувийн эмнэлэгтэй гэсэн мэдээлэл гарсан байна лээ. Эмч хүн ажлын бус цагаар хувийн эмнэлэгтээ ажиллах эрх нь хуулиараа нээлттэй. гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Хулгайч эмч
2 жилийн өмнө
202.9.46.142

Хувийн эмнэлэгтэй хулгайч эмч нараа хөөж явуул. Эм тариа аппрат шаадаг

Ок
2 жилийн өмнө
59.153.115.197

Амаар ажил хийж хичнээн байгуудлагыг яаман дээрээ авах гэсэн юм болоо хөөрхий дө ямарч баримтгүй олон хүнтэй уулзсан гэнээ кккккк

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.1

Яам нэг төрөх эмнэлгийн даргыг ажилаа хийж чадаагүй учраас халж чадах удирдагчаа томилоход мөнгөтэй хүмүүсийн нийтийн сүлжээгээр буруугүй мэт авирлаж байгаагаас айгаад тайлбар хийж байх ямар арчаагүй юм бэ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.