Хүндийг өргөлтийн Ази тивийн эрэгтэйчүүдийн 50, эмэгтэйчүүдийн 31 дэх аварга шалгаруулах тэмцээнд МУГД Ц.Хосбаярын удирдлага дор МУГТ М.Анхцэцэг тэргүүтэй дөрвөн тамирчин хүч үзэж нийт долоон медаль хүртэн бахдам амжилт үзүүллээ.
Энэ сарын 6-16-ны өдрүүдэд Бахрейны Вант улсын Crowne Plaza зочид буудалд зохион байгуулагдсан хүндийг өргөлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас дөрвөн тамирчин оролцон дараах амжилтыг үзүүллээ.
- Эмэгтэйчүүдийн -59кг жинд Э.Энхтамир огцом өргөлтөөр мөнгөн медаль
- Эмэгтэйчүүдийн -71кг жинд Г.Анужин огцом өргөлтөөр хүрэл медаль хүртэхийн сацуу огцом болон түлхэлттэй өргөлтийн нийлбэр дүнгээр мөн хүрэл медаль
- Эмэгтэйчүүдийн 76кг жинд О.Дархижав огцом өргөлтөөр 98 кг өргөж, мөнгөн медаль хүртлээ.
- Эмэгтэйчүүдийн 87кг жинд ДАШТ-ий алт, хошой мөнгө, хошой хүрэл медальт, оюутны болон залуучуудын дэлхийн аварга, Ази тивийн аварга, МУГТ М.Анхцэцэг огцом өргөлтөөр 114 кг өргөж алтан медаль, түлхэлттэй өргөлтөөр 135 кг өргөж мөн алтан медаль, нийлбэр дүнгээр 249 кг гэсэн амжилтаар алтан медаль хүртэж Ази тивийн хошой аварга боллоо.
Ийнхүү манай тамирчид нийт гурван алт, хоёр мөнгө, хоёр хүрэл хүртлээ.
Видео эх сурвалж: МУГТ М.Анхцэцэгийн фэйсбүүк хуудас