СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-10-17

🔴LIVE: Шаардлагын хариуг өгөхгүй бол АН эсэргүүцлийн жагсаал зохион байгуулна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
1 жилийн өмнө

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат нар Төрийн ордонд мэдээлэл хийлээ. "2023 оны төсөв бол МАН-ын сонгуулийн төсөв болсон байх тул яаралтай буцаан татахыг шаардаж байна. Шаардлагын хариуг өгөхгүй бол эсэргүүцлийн жагсаал хийнэ" гэв. 

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ: 

-АН-ын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны хурал сая болж өнгөрлөө. Намын шинэчилсэн дүрмийн дагуу намрын анхны хуралдаанаа хийж, УИХ-ын бүтэц, зохион байгуулалтын дагуу Байнгын хорооны дарга нараа сонголоо. Ч.Сайханбилэг, Д.Эрдэнэсувд нарыг Байнгын хорооны даргаар сонгосон. 

ҮБХ-ноос мэдэгдэл гаргаж, Засгийн газарт хэд хэдэн шаардлага тавьсан. Монгол улсын 2023 оны төсөв бол МАН-ын 2024 оны сонгуулийн төсөв болсон байх тул үүнийг даруй буцаан татахыг шаардаж байна. Шаардлагыг биелүүлэхгүй бол Ардчилсан нам улс төрийн тэмцэлд орно. 

Нийслэлийн АН-ын дэд дарга Н.Цэрэнбат: 

-ҮБХ-ны шаардлагын дагуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Г.Занданшатар, МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун, хүний эрхийг ноцтой зөрчиж байгаа ЦЕГ-ын дарга Ж.Болд нарыг огцрохыг шаардаж байна. Энэ сарын 19-ний дотор хариу өгөхгүй бол АН эсэргүүцлийн жагаал зохион байгуулна, бүх нийтийн ажил хаялтад уриална. 

УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын дарга Д.Ганбат: 

-Хүнс, хөдөө аж ахуйн сайд нь манай иргэд дэлхийд хаана ч байхгүй хямд мах, гурил идэж байна гэж ярьж байна. Сангийн сайд иргэдээ ядуугаар нь дуудаж байна. АН үүнтэй эвлэрэхгүй. Эдийн засаг муудаж, иргэд туйлын ядуу зүдүү амьдарч байна. Иймд шаардлагаа одоо Ерөнхий сайдад гардуулах гэж байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.