СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Монгол банкны эрх хүлээн авагч нар 2 тэрбумын урамшууллыг өөрсдөдөө олгожээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
2 жилийн өмнө

"Бишрэлт" группийн харьяа “Капитал банк” ХХК нь хадгаламж эзэмшигч, харилцагч болон мөнгөн төлбөрийн шаардах эрх бүхий этгээдийн мөнгөн хөрөнгийг гарган өгч чадахгүй болсон, банк хоорондын төлбөр тооцооны гүйлгээг саатуулж, банкны заавал байлгах нөөц, төлбөр түргэн гүйцэтгэх чадвар, банкны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг хангаж чадахгүйд хүрсэн, цаашид хэвийн үйл ажиллагаа эрхлэх чадваргүй болсон тул Монголбанкнаас 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр тус банкийг албадан татан буулгах шийдвэр гарч, Монгол банкнаас эрх хүлээн авагч томилж байв. 

Гэтэл "Капитал" банкны эрх хүлээн авагч арван эрхэм өөрсдөдөө тус 200 сая төгрөг, нийт 2 тэрбум төгрөгийн урамшуулал авсан талаар тус банкны захирал асан А.Ариунболд өнөөдрийн "Өнөөдөр" сонинд ярилаа. Тэрбээр, 

-Эрх хүлээн авагч нар 200 сая төгрөгийн урамшуулал авсан асуудлаар гомдол /АТГ-т.Сур/ гаргасан. Та бод доо. Эрх хүлээн авагч арав гаруй хүн ажилладаг. Тэд тус бүр 200 сая төгрөгийн урамшуулал авахаар хоёр тэрбум төгрөг болж байна. Ийм байж болох уу. Мөн тэд сар бүр багадаа долоо, ахлах тушаалтай хүмүүс нь 10 саяас дээш төгрөгийн цалин авдаг. Бүгд Монголбанканд ажилладаг төрийн албан хаагч шүү дээ. Энэ бүх мөнгө "Капитал" банкны харилцагч, хадгаламж эзэмшигчдэд, Нийгмийн даатгалын санд очих ёстой хөрөнгө. Гэтэл төрийн хэдхэн албан хаагчийн халаасанд ороод байна гэхчлэн ярьжээ. 

Өөрөөр хэлбэл, Монголбанкны эрх бүхий албан тушаалтан буюу тус банкны Хяналт шалгалтын газрын захирал Н.Батсайхан нар 7-10 сая төгрөгийн цалин дээрээ нэмж, өөрсдийгөө тус бүр 200 сая төгрөгөөр урамшуулсан болж таарлаа. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (5)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Erdenee
2 жилийн өмнө
202.126.90.67

dampuursan bankiig ulam maniig unshij idej uuj duusgah yum daa choniin amnaas garaad bariin amand ochib gedeg ni bolj dee...erh huleen abagch nertei mangasuud yum bish uu..

Зочин
2 жилийн өмнө
192.82.74.235

Toriin albaniixan oorsdiigoo shagnadag mongiig boliullaaguimuu tatbariinxan niigmiin daatgaliinxsn deerees ene monhol banknii eroolgui xidoodtoi manfasuud bnaaa

Зочин
2 жилийн өмнө
121.128.98.223

Ээ энэ чинь улсын мөнгө биз дээ? Ёстой дураараа дургиж байдаг юм бна.

зочин
2 жилийн өмнө
202.9.40.100

Зоос.Анод.Монгол шуудан...гээд урьд урьдны хэд хэдэн банкны эрх хүлээн авагчдын ажиллагааг шалгаж үзвэл бас өөрсдийгөө хэдэн тэрбумаар шагнасан хулгай гарч ирнэ дэ..ийм дадал бгаад л тэрнийгээ Капитал дээр ашигласан чинь эзэн нь мэдээд зарлачихлаа...АТГ..цагдаа.шүүх нь нам гэж далдганахгүй.шударга сайн ухаж шалгаж чадвал төсөв овоо хэдэн зоостой болох шив...Төрийн аль ч салбарын шат шатны ажилтангууд ч шуналын бирдны набор юм аа.

Yanjindulam
2 жилийн өмнө
202.126.88.220

Zarim tur alba haaj bga humuus arai yadam l amidaraldaa tsalingaa hurgej bga shu de. Dendvv ymaa ard tvmen yaaj amidarah ym be?

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.