А.Азбаяр энэ жил хоёр өөр спортын төрлөөр тивээс медаль хүртлээ

Сурталчилгаа
А.Азбаяр энэ жил хоёр өөр спортын төрлөөр тивээс медаль хүртлээ

Fiba 3x3 сагсанбөмбөгийн 17 хүртэлх насны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. 

Малайз улсын Куала Лумпур хотноо энэ сарын 13-16-ны өдрүүдэд 3х3 сагсанбөмбөгийн 17 хүртэлх насны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа. Эрэгтэй 18, эмэгтэй 17 баг буюу нийт 35 баг тус бүр дөрвөн хэсэгт хуваагдан 2023 онд зохион байгуулагдах 18 хүртэлх насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох гурван эрхийн төлөө өрсөлдлөө.

Манай эрэгтэй багийн хувьд D хэсгийг тэргүүлэн өрсөлдөж дараах тоглолтуудын хийлээ.

  • Монгол 22:13 Туркменистан /хэсгийн тоглолт/
  • Монгол 20:10 Йордан /хэсгийн тоглолт/
  • Монгол 21:16 Шинэ Зиеланд /хасагдах шат/
  • Япон 21:12 Монгол /хагас шигшээ/
  • Монгол 21:18 Тайвань /хүрэл медалийн төлөөх тоглолт/

Харин эмэгтэй багийн хувьд дөрөвдүгээр байрт шалгарлаа. 

Ташрамд сонирхуулахад манай 7 дугаартай тоглогч А.Азбаярын хувьд монголын таеквондогийн үндэсний шигшээ багийн тамирчин бөгөөд 3х3 сагсанбөмбөгийн 17 хүртэлх насны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд урилгаар оролцон тоглосон байна. Тэрээр энэ жил олимпын таеквондогийн залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртээд байсан бол ийнхүү сагсанбөмбөгийн спортоор мөн тивээс медаль хүртэж байна.  

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0