Өнгөрөгч амралтын өдрүүдэд /2022.10.15,16/ БНСУ-ын Ёнсан дүүрэг (Итэвон)-т “Itaewon global village festival-2022” Олон улсын наадам амжилттай болж өндөрлөлөө.
Уг наадамд БНСУ-д суугаа гадаадын 26 улсын Элчин сайдын яам оролцож, наадмыг нэг сая гаруй хүн үзэж сонирхжээ.
Наадмын үеэр урлагийн тоглолт явагдаж, баярын жагсаал (парад), улс орноо сурталчилсан үзэсгэлэн худалдаа болсон байна.
Наадмын нээлтэд Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-ны Элчин зөвлөх Ж.Оюунбаатар хүндэт зочноор оролцож, уран бүтээлч Ч.Энэбиш, Д.Гансугар нар “Алтайн магтаал” аялгууг тоглож сонирхууллаа.
Баярын жагсаалд Монгол сургуулийн багш сурагчид, Залуучуудын холбооны төлөөлөл зэрэг 50 гаруй залуус үндэсний хувцсаараа гоёж оролцов. Мөн Монгол үндэстний онцлогыг харуулсан ноос ноолуур, арьс шир, гар урлал зэрэг бүтээгдэхүүнээ сурталчилсан S&B” fashion, “Урьхан брэнд”, “Монгол гар урлал” зэрэг үндэсний үйлдвэрлэгчид, мөн арьсан эдлэлийг 100% гараараа газар дээр нь хийж сонирхуулсан Г.Чинзориг, МҮОНРТ-ийн БНСУ дахь сэтгүүлч Э.Ижилболд, БНСУ дахь Монголчуудын мэдээллийн нэгдсэн сайт “Olnodo”, “Тулга” соёл урлагийн холбоо, “Nice Mongolia world” хамтран ажиллажээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.