СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2022-10-17

🔴 Бүжгийн ДАШТ-ээс “Moon dance” хамтлаг дэд байр хүртлээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

Дэлхийн бүжгийн спортын холбооноос зохион байгуулсан 2022 оны дэлхийн аварга шалгаруулах Формейшны стандарт, латин бүжгийн тэмцээн ХБНГУ- Брауншвэйг хотод зохион байгуулагдаж өнгөрлөө.

Энэ жилийн тэмцээнд манай улсаас стандарт болон латин хамтлаг бүжгийн “Moon Dance”, “Star”, “Хатантуул” хамтлагууд амжилттай оролцлоо.

"The power of the 4 elements" буюу "4 махбодийн хүч" сэдэвт зохиомжит бүжгээр оролцсон Moon dance хамтлаг уг тэмцээний аваргын дэд байрын шагнал хүртлээ. 

Стандарт бүжгийн дэлхийн аваргаар Германы Гран-Голд-Клаб Бремен тодорсон бол латин бүжгийн дэлхийн аваргаар Германы Брауншвейгер ТСС хамтлаг шалгарчээ.

Монголоос оролцсон "Star" хамтлаг дөрөвдүгээрт байрт шалгарсан бол Формейшны стандарт бүжгийн төрөлд “Хатантуул” хамтлаг наймдугаар байранд тус тус шалгарсан байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.