УИХ-ын дарга Г.Занданшатар мод тариалахыг уриалсан 35 секундийн анимейшнээ өчигдөр/2022.10.14/ цахим хуудастаа нийтэлжээ.
Тэрбээр:
-Жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн "Бямба" гарагийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон зарласантай холбоотойгоор мод, бут, сөөг, цэцэг тарих, цаашид арчлан хамгаалах, түүнийгээ амьдралын хэв маяг болгон хэвшүүлэхийг хүүхэд залуустаа уриалж байна.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, цөлжилтийг сааруулах, ой, усны нөөцийг хамгаалахад чухал хувь нэмэр оруулах, ажлын байрыг олноор бий болгох зэрэг эдийн засгийн ач холбогдолтой. Байгаль эхээ хайрлацгаая хэмээжээ.
Уг анимейшний гол дүр нь Г.Занданшатар дарга өөрөө байсан нь олон нийтийн шүүмжлэлд өртөөд буй. Өндөр өртгөөр хийгддэг ийм төрлийн контентэд Хэмнэлтийн хууль үйлчилсэнгүй хэмээн цахим орчинд шүүмжлүүлжээ.
Үүний хариуд түүний ажлын албаны зүгээс тайлбар хийв. "Анимейшнийг төсвийн мөнгөөр бус ажил үүргийнхээ хүрээнд УИХ-ын тамгын газарт ажилладаг монтаж, графикчин залуу бүтээсэн" хэмээн тайлбар өглөө.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Монтажчин улсаас цалин авдаг бол төсвийн мөнгөөр хийсэн гэсэн үг
Тийм ажил үүрэгтэй хүн байдаг юмуу хаха даргадаа анимайшн хийж өгөх ажил үүргийн хуваарьтай ёстой хуцна биз
Жинхэнэ урвагч ямар байдгийг Г.Зандангатар урвагчаар харуулж чадсан тоон техонологи гэдгийн үеийн залуу монгол хүү таньд гялайлаа! Дараагийнхад нь У.Хүрэлсүх гуай гэж урвагч бололтой нөхрийн тухай хийгээрэй! Залуу тэгээд урвагчдын цуглуулагыг энэхүү үсрэнгүй,хөгжингүй хөгжлийн гайхамшигтай сайхан цаг үеийн хаад буюу ухаант их хөх монгол өвөг дээдсүүдийнхээ болон бумбын ёсны их арш Чан Чун бумба гуай нарынхаа хүслээр үүрдмөнхийн шидийг хүртэхээр бэлсэн байгаа монголчуудаа! Түүчээлээ! Наад анима ч гэлүү? Анимэ ч билүү? Зургаараа...ккк...хөх инээд...ккк...