СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Чуулган | 2022-10-16

🔴 Ц.Анандбазар: Д.Амарбаясгалан даргыг Сангийн яамаар орж үзээч гэж зөвлөе

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

УИХ-ын чуулганаар ирэх оны төсөв болон төсвийн төсөөлөл хэлэлцэх үеэр /2022.10.13/ УИХ-ын гишүүн Ц.Анандбазар байр сууриа илэрхийлав.

Тэрбээр:

-Юуны өмнө ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланг Сангийн яамаар орж үзээч ээ гэж зөвлөмөөр байгаа юм. Мөнгөн урсгал гэж Монгол Улсын амин чухал зүйл байна. Мөнгөн урсгалыг яг хэн барьж, хэн зохион байгуулж байгааг байнгын хороон дээр олон удаа асуусан. Ер нь мөнгөн урсгалыг удирдана гэдэг санхүүгийн өндөр мэдлэг, аж ахуй тооцоо мэддэг хүний ажил байдаг. Олон хүн мөнгөний урсгалыг удирдана гэж байдаггүй юм. Тийм ч учраас төсвийн хүрээний мэдэгдэлд орж ирсэн нь өрийн таазыг нэмэгдүүлж, урсгал зардлаа нэмэгдүүлээд, үргүй олон зээл авахаар ийм санал орж ирж буй зүйл ажиглагдлаа. Гишүүдийн хэлж байгаа бүгд үнэн. Авч буй зээл ажлын байр бий болгодоггүй, эксдортын бараа бүтээгдэхүүн нэмдэггүй, түргэн хугацаанд үр ашгаа өгдөггүй төслийг сонгоод байвал цаашдаа эдийн засаг улам хүндэрнэ.

Тиймээс зарлагыг Сангийн яам төсвийн хүрээний мэдэгдлийг “бариулах” биш эдийн засгийн сайддаа голлож өгөхөөр харагдаж байна. Хэрэв өрийг тааз танах гэж байвал урсгал зардлаа танах хэрэгтэй. Мэдсээр байж эсрэг юм хийгээд байвал Монгол Улс хүндэрнэ. 2024 онд улсаа дампууруулчихсан байдалд хүрмээргүй байна. Д.Амарбаясгалан дарга их идэвхтэй ажиллаж харагдаад байгаа. Гэхдээ Сангийн яамнаас ажлаа эхэлмээр байна. 

Ер нь төсвийг эргэн задлахгүй бол болохгүй гэж хөдөөгийн гишүүд үзэж байгаа. Хөдөөгийн хөрөнгө оруулалтыг бүрэн танасан байна. Та түрүүхэн ярьлаа, дайн байлдаан болж байна, эдийн засаг хүндэрч байна гээд. Ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний бодлого дээр яагаад бодитой хөрөнгө тавихгүй байгаа юм бэ.

Түгжрэлийг мөнгөөр болгодог эд биш. Түгжрэлийг шинэлэг санаачилга, IT технологи, зөв менежментийн бодлогоор бууруулах ёстой. Улаанбаатарт жил бүр 50 мянган оюутан нэмэгдэж байна. Ерөнхий сайд уг нь зөв санаачлага хэлсэн. Нэгдүгээр курсийн оюутнуудыг хөдөө орон нутаг руу шилжүүлэх юм бол 50 мянган оюутан түгжрэл үүсгэхгүй. Хөдөө орон нутагт ийм боловсон хүчин бэлэн байна. Сайд дарга нар өөрчлөгдсөнтэй холбоотой төсвийн урсгал зардал нэмэгдэж байна.

Хууль хүчний байгууллагын зардал, хөрөнгө оруулалт гэж замбараагаа алдсан. Үр дүн байхгүй, зөвхөн зарлага гаргадаг, хуйвалдаан зохион байгуулдаг. Энэ төсвийг хянаж үзмээр байна. Ард түмнээс сонгогдсон гишүүд яриад байна.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.