Нийтэлсэн:
Ш.Лхагва
2 жилийн өмнө
“Алтан намар-2022” 40 дэх удаагийн хөгжмийн наадам амжилттай болж өндөрлөлөө.
Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос зохион байгуулсан энэхүү наадмын "Том хэлбэрийн бүтээл"-ийн төрөлд:
Тэргүүн байрт:
- Ш.Өлзийбаяр-“Морин хийл, симфони найрал хөгжмийн концерт”
- Морин хийлч Ж.Доржсүрэн
- Улсын филармоний симфони найрал хөгжим
- Ерөнхий удирдаач Д.Нямдаш
Дэд байрт:
- Ж.Энхбаяр-Төгөлдөр хуур, симфони найрал хөгжимд зориулсан “Уран сэтгэмж”
- Төгөлдөр хуурч О.Урангоо
- Удирдаач Д.Нямдаш
Гуравдугаар байрт:
- Цэн.Эрдэнэбат-“Огт оргүйн дуу” симфони бүтээл
- Улсын Филармоний симфони найрал хөгжим
- Удирдаач Д.Нямдаш
Гуравдугаар байрт:
- Э.Ангир “Төгөлдөр хуур, симфони найрал хөгжмийн концерт” 1-р анги
- Төгөлдөр хуурч Б.Оюунгэрэл
- Удирдаач Б.Батбаатар
Наадмын гоцлол болон цөөхүүл хөгжмийн төрөлд:
Тэргүүн байрт:
- Г.Төвшинтөр-Ятга, төгөлдөр хуурт зориулсан “Танго-вальс”
- Ятга хөгжимчин О.Мөнхтогтох
- Төгөлдөр хуурч Е.Отгонсүрэн
Дэд байрт:
- Цэн.Эрдэнэбат-Ёочин төгөлдөр хуурт зориулсан “Скерцо”
- Ёочин хөгжимчин Ч.Марал-Од
- Төгөлдөр хуурч Т.Ганзаяа
Гуравдугаар байрт:
Э.Бумдарь-“Amusement on the ice” флейт, вибрафон, төгөлдөр хуурын Трио
Гуравдугаар байрт:
Б.Эрдэнэбаяр-Утсан хөгжмийн дөрвөл
Тусгай байрт:
- Г.Отгонбаяр-“Хөх тэнгэрийн уулс” хөөмэй, үндэсний найралд зориулсан бүтээл
- Хөөмэйч Б.Баярбаатар
- Удирдаач Г.Отгонбаяр
Тусгай байрт:
Б.Оюу-Эрдэнэ-Төгөлдөр хуурын “Уран сэтгэмж” нар шалгарлаа.